ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тодорхойлсон8. 2-(b) Эрүүгийн хуульд эрүү шүүлтийн тодорхойлолт орсон эсэх, хэрэв тодорхойлолт оруулсан бол Конвенцийн 1 дүгээр зүйлд заасан тодорхойлолттой нийцэж буй эсэх, уг тодорхойлолтод заагдсан үйлдлүүд нь аливаа ялгаварлан гадуурхалт, алагчлалд үндэслээгүй, хүчирхийлэл, айлгаж сүрдүүлэх аливаа үйлдэл агуулаагүй, гуравдагч этгээдийн эсрэг чиглээгүй байгаа эсэх шинжийг тодорхойлсон эсэхийг нягтлах; 14. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн9 4-т тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж заасан. Эрүүгийн хуульд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг томьёолохдоо Конвенцийн 1 дүгээр зүйлд заасан тодорхойлолттой10 нийцүүлсэн. 15. 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний хооронд үйлчилсэн Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан байх гэсэн элементийг заасан. Тус зүйлийн 251.2 дахь хэсэгт “энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, их хэмжээний хохирол учирсан” байх элементийг тодорхойлсон. Мөн зүйлийн 251.3-т “энэ хэргийн улмаас хохирогч нас барсан” гэсэн элементийг нэмж тодорхойлсон. 16. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн21.12 дугаар зүйлд “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг хуульчлан өгсөн. Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1-д “... тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах зорилгоор өөрөө эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоосон ...” гэж тодорхойлсон нь Конвенцийн 1 дүгээр зүйлд заасан “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх айлгах, айлган сүрдүүлэх шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, 8 9 10 https://www.legalinfo.mn/law/details/11634?lawid=11634- сүүлд нэвтэрсэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1.2 дугаар зүйл- Хууль ёсны зарчим “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дах этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дах этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх айлгах, айлган сүрдүүлэх шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дах этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” (Төрийн мэдээлэл, Тусгай дугаар, Боть 1, УБ, 2004), https://www.legalinfo.mn/law/details/1289?lawid=1289 сүүлд нэвтэрсэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 459

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents