ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
7.6 ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ,
ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ
ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ АСУУДАЛ ХАРИУЦСАН ХОРООНД МОНГОЛ УЛСААС
КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХҮРГҮҮЛЭХ ЭЭЛЖИТ ГУРАВ ДАХЬ
УДААГИЙН ТАЙЛАН (2020 ОН)
1. Монгол Улс нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу
хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг асуудал хариуцсан Хорооноос
тус улсын 2 дахь ээлжит тайланд хийсэн дүгнэлтийн 44 дэх хэсэгт заасны дагуу энэ
удаагийн ээлжит тайланг боловсруулан, хүргүүлж байна.
2. Тус тайланд Конвенцийн 19 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу конвенцийн
1-16 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсаас авч хэрэгжүүлсэн арга
хэмжээнүүдийн талаарх мэдээлэл, мөн Хорооноос өгсөн ажиглалт, дүгнэлтэд өгөх
хариултуудыг оруулсан.
3. Зүйл тус бүрээр оруулсан мэдээллүүд нь тайлант хугацаа буюу 2017 оноос 2020
оны эхний гурван улирлын байдлаар шинэчилсэн мэдээлэл болно.
4. Конвенцийн хэрэгжилттэй холбогдуулан гарсан дэвшил, бусад арга хэмжээний
талаарх ерөнхий мэдээлэл, конвенцийн хэрэгжилтийг хангах үүднээс авч хэрэгжүүлсэн
арга хэмжээ болон Хорооноос өгсөн дүгнэлт, зөвлөмжид өгөх хариулт, Хорооноос
шаардсан нэмэлт мэдээллүүдийг тайланд тусгалаа.
I. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
5. Конвенцийн Хороотой хийсэн яриа хэлэлцээ, түүнээс өгсөн дүгнэлт, зөвлөмжүүд
нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр
төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд
үндэслэлтэй, бодитой үр нөлөө үзүүлж байна.
6. Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох, эрх зүйн орчныг
боловсронгуй болгоход Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу
хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх Дэд хороотой
хамтран ажиллаж байгаад тус улсын зүгээс талархаж байна.
7. Парисын зарчмуудад нийцүүлж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
үндэсний байгууллагын хараат бус байдал, гишүүнд тавих шаардлага, нэр дэвшүүлэх,
томилохтой холбоотой зохицуулалтыг сайжруулсан Хүний эрхийн үндэсний комиссын
тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр
сарын 23-ны өдөр баталлаа.
8. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй болох эрх зүйн
үндэслэлийг дээрх хуулиар бий болгов. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал
эрхэлсэн гишүүнд дэмжлэг үзүүлэн ажиллах нэгжийн чиг үүргийг хуульд тусгасан.
457
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents