ДОЛООДУГААР БҮЛЭГ VII. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 113. Бүрэлдэхүүний очиж танилцсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сайн дурын үндсэн дээр эмчлүүлж буй хүмүүс, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүнд эрх чөлөөг нь хязгаарласан өвчтөнүүд, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд албадан эмчлүүлж буй сэтгэцийн эмгэгтэй хүн аль аль нь байна. Тус төвийн материаллаг нөхцлийг сайжруулсан засварын талаар ЭШУСДХ талархан тэмдэглэж байна. Олон нийтийн халамжийн системийг бий болгоход тодорхой алхамууд хийгдсэнийг мөн ЭШУСДХ сайшааж байна. Тус төвд зүй бусаар харьцаж буй талаар ямар нэг гомдол ЭШУСДХ хүлээн аваагүй болно. 114. Монгол Улс эмнэлэгт суурилсан сэтгэцийн эрүүл мэндийг эмчлэх тогтолцоо байгааг ЭШУСДХ онцлон тэмдэглэж байна. Олон нийтийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулахыг дэмжих, эмнэлэгт суурилсан нөхцлөөс олон нийтийн халамжид суурилсан тогтолцоо руу шилжих шилжилтийг хөнгөвчлөхийн тулд сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудад зохих санхүүжилт хийх хэрэгцээ байсаар байна. 115. Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт зохих хэмжээний хүний нөөц, санхүүгийн нөөцийг хуваарилах нь зүйтэй хэмээн ЭШУСДХ зөвлөж байна. “Сайн дурын” үндсэн дээр гэж нэрлэгдэн эмчлүүлж буй хүмүүсийн эрхийг баталгаажуулахын тулд дотоодын хууль тогтоомжийг эргэн харах, зохих ёсоор хянадаг журам, процедур байгаа эсэхийг нягтлах шаардлагатай. 116. Олон нийтийн халамжийг хүртэж чадахгүй байгаагийн улмаас урт хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмнэлгийн үйлчилгээ, тусламж авч байгаа өвчтөнүүдэд тусламж хүртээх үүднээс олон нийтэд суурилсан үйлчилгээг бий болгохыг дэмжих нэмэлт арга хэмжээ авахыг ЭШУСДХ зөвлөж байна. 117. Эрүүл мэндийн ажилтнуудыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц зэрэг хүний эрхийн олон улсын стандартуудын талаар мэдлэг олгох сургалтуудад хамруулахыг ЭШУСДХ зөвлөж байна. Түүнчлэн сэтгэл мэдрэлийн эмч, сувилагч, сэтгэл зүйч, нарийн мэргэжлийн эмч, нийгмийн ажилтан зэргийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Өвчтөнүүдэд олон талын халамж үзүүлэхийн зэрэгцээ нөхөн сэргээх, мэргэжлийн, амралт чөлөөт цагийн үйл ажиллагааг санал болгох нь зүйтэй. Албадан байршуулах, хууль эрх зүйн хамгаалалт, албадлагын арга хэмжээ 118. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд албадан байршуулах асуудлыг 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийн Тавдугаар бүлгээр зохицуулдаг байна. Албадан байршуулах ажиллагааны гол зорилго нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд түүний зөвшөөрлийг огт авахгүй нөхцөл байдалд байгаа өвчтөнүүдийг хамгаалах явдал юм. Хэдий ийм боловч тус хуулиар албадан байршуулах болон сайн дураараа эмчлүүлэх хоёр тусдаа асуудлын зааг ялгааг гаргаж өгөөгүй гэж ЭШУСДХ үзэж байна. Түүнчлэн өвчтөнүүдийн хувьд түүнд хийх эмчилгээний талаар мэдээлэл өгч, зөвшөөрөл авах хэрэгцээтэй эсэх талаар тусгайлсан зохицуулалтгүй. Албадан эмчлүүлэх асуудлаар шийдвэр гаргахад шүүх эрх мэдлийн 454

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents