ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ 27. Энэ өөрчлөлт нь үр дүнтэй мөрдөн шалгалт явуулах нөхцөл боломжийг бий болгох магадлалыг багасгасан гэж ЭШУСДХ үзэж байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гаргах саналын тоог багасгаж, энэ төрлийн хэргийн талаар гомдол мэдүүлэх боломжийг бууруулахад хүргэнэ. Эдгээрийг хамтад нь нэгтгэж авч үзвэл эрүү шүүлт тулгасан этгээд ял завших эрсдлийг нэмэгдүүлнэ. 28. Ийнхүү зовниж буй асуудлыг статистик мэдээнүүд улам баталгаажуулж байна. 2014 оноос хойшх хугацаанд мөрдөн шалгалт явуулахаар үүсгэсэн хэргийн тоо улам буурч байгаа бөгөөд хоригдолтой зүй бусаар харьцсан гагцхүү нэг төрийн албан хаагчийг буруутган хорьжээ. Уг асуудлаар Эрүүдэн шүүхийн эсрэг хороог анхаарал хандуулахыг ЭШУСДХ-ноос хүсч, саналаа илэрхийлсэн болно. 29. Төрийн алба хаагчид, түүний дотор цагдаагийн албан хаагчдын үйлдсэн эрүү шүүлт тулгах, зүй бус харьцсан зэрэг үйлдлийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, хараат бус бие даасан нэгжийг Улсын ерөнхий прокурорын газрын дотоод бүтцэд дахин бий болгохыг Оролцогч улсад ЭШУСДХ-ноос зөвлөж байна. Бүх мөрдөн шалгалтыг хараат бусаар, алагчлалгүй, үр дүнтэй, мөрдөгч болон гэмт хэрэгтнүүдийн хооронд ямар нэг холбоо үүсэхээс сэргийлсэн байдлаар явуулахыг Оролцогч улс нягтлан шалгах ёстой. С. Гомдол гаргах механизм 30. Хоригдлууд төдийгүй албан хаагчдын мэдээлснээр хоригдолтой зүй бусаар харьцсан тухай гомдлыг юун түрүүн тухайн хорих байранд ажиллаж буй ажилтанд хаяглан гаргах, шийдвэрлүүлж байгаа нь гомдол шийдвэрлэх бусад боломжит гадны механизмуудад хандахаас өмнө хийгдэж байгаа нь асуудал үүсгэж байна. Бодит байдал дээр ихэнх гомдлыг цензурдэх буюу хянаж байгаа бөгөөд хяналт тавьж гомдол хүлээн авах хөндлөнгийн үр дүнтэй арга хэрэгсэл байхгүй байна гэж ЭШУСДХ үзэж байна. ЭШУСДХ анхаарал хандуулахыг хүсч, саналаа илэрхийлсэн уг асуудлыг Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд гаргасан талаар дээр дурдсан. 31. Зүй бусаар харьцсан талаар гомдол гаргахдаа уг гомдлын агуулгыг нууцлахыг хоригдлуудад зөвшөөрөх үр дүнтэй механизмыг бүрдүүлэхийг Оролцогч улсад ЭШУСДХ зөвлөж байна. Аливаа хэлбэрийн дотоод (мөн гадаад) хяналтгүйгээр, эсхүл цензургүйгээр, бие даасан, хараат бус, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагад гомдлоо шууд гаргах, хамгаалалтын болон эрхийг хамгаалах механизмыг зохих ёсоор бий болгон ажиллуулах хэрэгтэй. 32. Энэ төрлийн гомдол гаргаж байгаа хүмүүст аливаа хэлбэрээр хариуцлага тооцох, тэр дундаа бие махбодийн, сахилгын шийтгэл ногдуулах эсхүл захиргааны арга хэмжээ авахгүй байх ёстой талаар Оролцогч улс нягтлах ёстой гэж ЭШУСДХ-ноос зөвлөж байна. IV. Эрүүдэн шүүх, зүй бус харьцах байдал А. Цагдаа 33. Мөрдөн шалгалт болон баривчлах ажиллагааны эхний үе шатанд тодруулбал алслагдсан цагдаагийн хэлтэс эсхүл жижиг хэмжээтэй хэлтсүүдэд эрүү шүүлт тулгах, зүй бусаар харьцах үйлдлүүд ихээр гардаг талаар олон эх сурвалжаас ЭШУСДХ мэдээлэл 439

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents