ДОЛООДУГААР БҮЛЭГ (d) Гэр бүлийн хүчирхийлэл, түүний дотор бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх бүх мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэдэг байх мөн гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүх гомдлыг шуурхай, шударгаар, үр дүнтэй мөрдөн шалгаж, хүчирхийлэгчид хариуцлага хүлээлгэж, шийтгэдэг байх; (e) Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид нь хамгаалалт, үүнд эрх хязгаарлах арга хэмжээнээс үр дүнг хүртэх, эмнэлгийн болоод хууль зүйн үйлчилгээ, ялангуяа зөвлөгөө өгөх боломжтой олон тооны найдвартай бөгөөд хангалттай санхүүжилттэй хамгаалах байраар хангах, одоо байгаа хамгаалах байруудыг сайжруулж, нөхөн сэргээх үйлчилгээний талаархи мэдээллээр хангах; (f) Эмэгтэйчүүдийн эсрэг хvчирхийлэлтэй тэмцэх, жендэрээс үүдэлтэй болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн эмзэг байдлын талаар цагдаагийн болон бусад хууль сахиулах байгууллагын ажилтнууд, нийгмийн ажилтан, шүүгч, прокурор, эмнэлгийн ажилтнуудад зайлшгvй шаардлагатай сургалт явуулах; (g) Хохирогчдын нас, яс үндэс, хохирогч хүчирхийлэгч хоорондын холбоо болон эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн ба бусад хүчирхийлэл гэрлэлтийн хүчингийн талаарх гомдлын тоо, мөрдөн байцаалт, хүчирхийлэл үйлдэгчдийн гэм буруутай нь тогтоогдсон, ял шийтгэл оногдуулсан, ял эдэлсэн байдлын талаар статистик тоо баримтыг гаргах. Лесби, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс хүмүүсийн эсрэг хүчирхийлэл ба ялгаварлан гадуурхалт 29. Хороо нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулагад янз бүрийн үндэслэлээр ялгаварлан гадуурхах, үзэн ядалт болон үзэн ядалтыг илэрхийлэхийг хориглосны үндсэн дээр эмзэг бүлгийн хүн ам, ялангуяа лесби, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс хүмүүс хүчирхийлэлд өртдөг, тухайлбал бие махбодын халдлага болоод бусад зүй бус харьцаа түүний дотор цагдаагийн ажилтнууд байх бөгөөд ингэснээрээ хохирогчид гомдол гаргахаас татгалздаг гэдгийг анхааралдаа авч, тус гомдлууд нь цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй эсвэл мөрдөн байцаалтад ороогүй мөн Прокурорын газраас нь хэрэгсэхгүй болгосон тухай тайланд гарсанд Хороо ихээхэн санаа зовниж байна.(2, 12, 13, 16-р зүйл). 30. Оролцогч улс нь: (a) Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эрчимтэй дагаж мөрдүүлэх; (b) Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээс болж халдлагад өртөгсдийн гомдол, мэдээллийг “Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл”-тэй холбоотой асуудалд олон улсын хүний эрхийн эрх зүйг хэрэглэх Жогжакарта (Yogyakarta)-гийн зарчим”-д нийцүүлэн түргэн шуурхай, бүрэн гүйцэд, хараат бусаар мөрдөн шалгах бодлого, бодлогын хэрэгжилт, гомдол хянан шийдвэрлэх механизмуудыг байгуулах хэрэгтэй байна; (c) Лесби, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс хүмүүстэй зүй бусаар харьцсан тэр дотроо цагдаагийн ажилтнуудын үйлдсэн гэх бүх гомдлыг шалгаж, мөрдлөг явуулж, мөн мөрдөн байцаалтын шат дуустал бүх этгээдийг нэн даруй албан үүргээс нь түдгэлзүүлсэн байх; 428

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents