ДОЛООДУГААР БҮЛЭГ
бүх газар, тухайлбал сэтгэцийн болон нийгмийн халамжийн төвүүдэд бие даасан,
тогтмол хяналт тавьж, урьдчилан сэргийлэх хараат бус механизмыг бэхжүүлэх,
түүнчлэн хоригдож байгаа хоригдлуудын гомдлыг шийдвэрлэх боломжийг
тэдэнд олгож, гомдлын мөрөөр үр дүнтэй арга хэмжээ авах.
Цаазаар авах ялаар шийтгэгдсэн ялтан
21. Оролцогч улс 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болох
Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг хүчингүй болгож байгаа бөгөөд Хорооны
зүгээс оролцогч улсын анхны тайланг хэлэлцэх үед цаазаар авах ялаар шийтгүүлсэн
хоригдлуудын одоогийн байдал хийгээд 2015 онд цаазаар авах ялаар шийтгүүлсэн хоёр
хүний байдалд санаа зовниж байна. (2,11,16 дугаар зүйлүүд)
22. Хороо нь өмнөх зөвлөмжөө дахин давтахад (CAT/C/MNG/CO/1, 19-р зүйлийг
харна уу), Оролцогч улс нь:
(a) Цаазаар авах ялтай хоригдлуудын ялыг хорих ял болгож хөнгөрүүлэх мөн урьд
өмнө нь цаазаар авах ялтай байсан хоригдлууд бусад хоригдлуудын нэгэн ижил
дэглэмд ял эдлүүлэх;
(b) Өмнө нь цаазаар авах ялтай байсан этгээдийг Конвенциор олгосон бүх
хамгаалалт, түүний дотор эрх зүйн үндсэн хамгаалалтаар хангах;
(c) Өмнө нь цаазаар авах ялтай байсан хорих ял эдэлж байгаа хоригдлууд олон
улсын жишигт нийцсэн наад захын хэрэгцээ, эрхээ эдлэх нөхцөлөөр хангах;
(d) Хороонд Оролцогч улсаас ирүүлсэн анхны тайланд дурьдагдсан байсан цаазаар
авах ялтай байсан хүмүүсийн нөхцөл, шоронгийн дэглэмийн талаар болон 2015
онд цаазаар авах ялтай байсан 2 хоригдлын талаар шинэчилсэн мэдээлэл
ирүүлэх.
Насанд хүрээгүй этгээдийг шүүх ажиллагаа
23. Хороо нь Оролцогч улсын төлөөлөгчидтэй хийсэн үр дүнтэй хэлэлцүүлгийн
үед тэдний өгсөн хариултуудыг анхаарахын зэрэгцээ тус улсад насанд хүрээгүй хүмүүст
зориулсан мэргэжлийн шүүх болон насанд хүрээгүй хүмүүсийн шүүхийн иж бүрэн
тогтолцоо байхгүй явдалд санаа зовнисоор байна. Мөн цагдан хорих байранд хүүхдийг
томчуудаас тусгаарлахгүй байгаад Хороо зовинож байна.(2, 10, 11 болон 16-р зүйлүүд).
24. Оролцогч улс нь:
(a) “Насанд хүрээгүй этгээдийг шүүхэд баримтлах дүрэм журмын наад захын”
стандарт (Бээжингийн дүрэм) болон НҮБ-ын Насанд хүрээгүй хүмүүсийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх удирдамж (Riyadh-ын удирдамж) зэрэг олон улсын
стандарт жишигт нийцсэн насанд хүрээгүй хүмүүсийг шүүх үр дүнтэй, мэргэшсэн,
сайн ажиллагаатай тогтолцоог бий болгох асуудлыг авч үзэх;
(b) Насанд хүрээгүй хүмүүст эдлүүлэх хорих ял нь хамгийн сүүлчийн арга хэмжээ
байх бөгөөд хуульд заасны дагуу болох боломжит богино хугацаанд ялыг
эдлүүлэх боломжоор хангах;
(c) Шүүгчид болон прокуроруудад зориулж насанд хүрээгүй хүмүүсийн шүүхийн
мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр бий болгож, хорихоос өөр төрлийн арга хэмжээ
426
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents