ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
(d) 2013 онд батлагдсан Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн
туслалцааны тухай хууль;
(e) 2015 онд батлагдсан Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль;
(f) 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн шинэчлэсэн
найруулгад эрүүдэн шүүх, цаазаар авах ялыг халах, гэр бүлийн хүчирхийллийг
гэмт хэрэгт тооцох мөн ялгаварлан гадуурхах, үзэн ядах зэрэг нэр томьёог
оруулсан;
(g) 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулинд Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж
мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуульд заасан журмаар
нотлох баримтаар тооцохгүй гэж шинэчлэн найруулсан,
5. Хороо нь оролцогч улсуудын конвенцийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого,
хөтөлбөр болон захиргааны арга хэмжээг өөрчлөх санаачлагыг сайшаан хүлээн авсан.
Үүнд:
(a) 2010 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан цаазаар авах ялыг
түдгэлзүүлсэн бүх хоригийг хэрэгжүүлсэн байдал;
(b) 2011 оноос хойш Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт;
(c) 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 214 тоот тушаалаар батлагдсан
“Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын хяналтын заавар”-ын
дагуу хариуцсан прокурор нь цагдан хоригдсон, ял эдэлж байгаа хүмүүсийн
хоригдож буй нөхцөлийг шалгах, тэдгээрээс ирүүлсэн гомдол хүсэлтийг шалгаж
зөрчигдсөн эрхийг сэргээх;
(d) 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/14 тоот тушаалаар батлагдсан
“Цагдан хорихтой холбогдсон зарим ажиллагааг зохицуулах тухай журам”-ын
дагуу цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийн
эрхийг хангах, цагдан хорих санал гаргах эрх бүхий субъектийн шуурхай байх
явдлыг хангах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүн, түүний
ар гэр, өмгөөлөгчид энэ талаар 24 цагийн дотор мэдэгдэж байх;
(e) Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
шүүхээс гадуур хүний эрхийг хязгаарлах үе шатыг хязгаарлах арга хэмжээ авч
хэрэгжүүлэхээр тусгасан байна;
(f) Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн дагуу 2015-2020 оны Үндэсний
хөтөлбөрийг боловсруулах;
(g) Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос №.3/207 болон №. 3/1788
дугаар зөвлөмжүүдийг бүх цагдаагийн албан хаагчдад болон шоронгийн
харгалзагч нарт эрүү шүүлт болоод зүй бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх
зорилгоор танилцуулах;
(h) Бүх хорих төвүүдэд хүний эрхийн талаарх ханын тусгай самбаруудыг байрлуулсан
явдал юм.
421
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents