ДОЛООДУГААР БҮЛЭГ 137. Хохирол нөхөн барагдуулсан байдал: Дээрх хуулийн заалтын хэрэгжилт практикт хангалтгүй, мөн төсвийн байгууллагад шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг барагдуулахад зориулан хөрөнгө тусгайлан төсөвлөн олгогдоггүйгээс энэ төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2009 он хүртэл зогсонги байдалд орж, төсвийн байгууллагын төлбөрийн гүйцэтгэх баримт бичиг 1996 оноос хойш ихээр хуримтлагдаж, шүүхийн шийдвэртэй төлбөр он дамжин үргэлжилж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. 138. Засгийн газрын тогтоолоор 2008 онд 16 иргэнд 183.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохирлыг Засгийн газрын тусгай сангийн хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шүүхээс шийдвэрлэж байгаа ч уг төлбөрийг төрийн байгууллага, албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг барагдуулах ажлын хүрээнд нэгтгэн шийдвэрлэж Хууль зүйн сайдын тухайн жилийн төсөвт тусган, гүйцэтгэлийг хангаж байгаа болно. 139. Уг ажлын хүрээнд 2008-2014 оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар 41.1 тэрбум төгрөгийг төрөөс олгох ажиллагаа явагдснаас 403 иргэнд 7.7 тэрбум төгрөг олгогдсон бөгөөд үүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад буюу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон 137 иргэнд 1.5 тэрбум төгрөг /энэ дүн иргэнд олгосон төлбөрийн дүнд багтана/ мөн 234 хуулийн этгээдэд 33.4 тэрбум төгрөгийн төлбөрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн төрөөс олгох ажиллагаа явагдсан. 140. Дээрх мөнгөн хөрөнгийн хуваарилалтыг жилд олгосон хэмжээгээр харуулбал: 1. 2008 онд эрүүгийн хэргийн улмаас хохирсон 16 иргэнд 183.2 сая төгрөгийг, 2. 2009 онд Хууль зүйн сайдын төсөвт 3.4 тэрбум төгрөгийн тусгуулснаар уг мөнгөн хөрөнгийг 132 иргэн, хуулийн этгээдэд хуваарилан олгосон. 2011 онд Хууль зүйн сайдын төсөвт 11.7 тэрбум төгрөгийн тусгуулснаар уг мөнгөн хөрөнгийг 65 иргэн, хуулийн этгээдэд хуваарилан олгосон. Үүнд:  30 иргэнд 229.4 сая төгрөгийг олгосон бөгөөд үүнээс эрүүгийн хэргийн улмаас хохирсон 3 иргэнд 11.7 сая төгрөгийг,  35 хуулийн этгээдэд 11.5 тэрбум төгрөгийг олгосон. 2012 онд Хууль зүйн сайдын төсөвт 12.0 тэрбум төгрөгийн тусгуулснаар уг мөнгөн хөрөнгийг 240 иргэн, хуулийн этгээдэд хуваарилан олгосон. Үүнд:  165 иргэнд 4.3 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд үүнээс эрүүгийн хэргийн улмаас хохирсон 44 иргэнд 417.8 сая төгрөгийг,  75 хуулийн этгээдэд 7.7 тэрбум төгрөгийг олгосон. 2013 онд Хууль зүйн сайдын төсөвт 6.7 тэрбум төгрөгийн тусгуулснаар уг мөнгөн хөрөнгийг 61 иргэн, хуулийн этгээдэд хуваарилан олгосон. Үүнд:  46 иргэнд 542.3 сая төгрөгийг олгосон бөгөөд үүнээс эрүүгийн хэргийн улмаас хохирсон 30 иргэнд 484.4 сая төгрөгийг,  15 хуулийн этгээдэд 6.2 тэрбум төгрөгийг олгосон. 2014 онд Хууль зүйн сайдын төсөвт 6.7 тэрбум төгрөгийн тусгуулснаар уг мөнгөн хөрөнгийг хуваарилах ажиллагаа явагдаж байгаа болно. Үүнд: 404

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents