ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ 107. Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж хуульчилсан. Гэтэл Улсын ерөнхий прокурор дэргэдээ Мөрдөн байцаах алба байгуулсан нь Үндсэн хуулийн уг заалттай зөрчилдөж байсан тул Үндсэн хууль зөрчсөн заалтыг Монгол Улсын Их Хурлаас хүчингүй болгосон. 108. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Авлигатай тэмцэх газар нь Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харъяалан шалгаж байсан хэргүүдээс зөвхөн өөрийн харъяалан шалгадаг авлига, албан тушаалын гэмт хэргийг тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч үйлдсэн тохиолдолд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна, өөрөөр хэлбэл, АТГ-ын харьяалан шалгадаг гэмт хэргийг дээр дурдсан субьект үйлдсэн бол Авлигатай тэмцэх газар бус Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгадаг ойлгомжгүй тогтолцоо бүрдсэн байсныг хууль тогтоогчид өөрчилж чадсан. 109. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс бусад албан тушаалтны үйлдсэн албан тушаал, авлигын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байсан учраас шинэ зүйл биш юм. 2007 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2010 оны 10 сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг явуулж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 170 тоот тушаалаартагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд харьяалуулсныг Монгол Улсын Их Хурлаас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалтын харьяалал буцаж ирсэн юм. 110. Олон улсын жишгээс үзэхэд гэмт хэргийг шалгах харьяаллыг зөвхөн хуулиар, тэр дотроо төрөл, зүйл ангиар нь тогтоож өгсөн байдаг. Харин тодорхой үйлдэгдсэн гэмт хэрэг нь хэд хэдэн аймаг, сум дамнасан олон үйлдэлтэй байх тохиолдолд прокурор хаана шалгах нь тохиромжтой байгааг харгалзан харьяаллыг тогтоох эрх нь нээлттэй байдаг. 111. Ийнхүү төрийн тусгай албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах харьяаллыг өөрчлөн тогтоосноор Прокурорын хяналтын чиг үүрэгт ямарч өөрчлөлт ороогүйг тэмдэглэх нь зүйтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой гомдол гарвал прокурор аль ч шатанд хянах, харьяаллыг өөрчлөн тогтоож зохицуулах эрх нь нээлттэй байгаа. 112. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага дэргэдээ Мөрдөн байцаах албатай, тус алба нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч үйлдсэн ахуйн 399

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents