ДОЛООДУГААР БҮЛЭГ
мэргэжлийн алдаа, урьдчилан сэргийлэх асуудал”, “Гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны
явцад хүний эрхийг хангах”, “Зөрчил гаргасан, саатуулагдсан иргэдтэй харилцах,
үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудал”, “Зөрчилдөөний шийдвэрлэх арга тактик”,
“Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч нарын эрхийг хангах
нь” сэдвүүдээр нийт 8 удаа 32 цагийн сургалт зохион байгуулж хэрэг бүртгэх мөрдөн
байцаах эрх бүхий 521 алба хаагч хамрагджээ.
100. Мөн өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан “Сургагч багш” бэлтгэх
хөтөлбөрийн хүрээнд “Эмнести интернэйшнэл” олон улсын байгууллагатай хамтран
хүний эрхийн сургалтыг тусгайлан оруулж “Эрүүдэн шүүлт ба хүний эрх”, “Хүний эрхийн
хязгаарлалт” сэдвээр давхардсан тоогоор 82 сургагч багшид 16 цагийн сургалт зохион
байгуулсан байна.
101. Орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдээс эрүүгийн байцаан шийтгэх
ажиллагааны оролцогч нарын эрхийг хангах чиглэлээр Хүйсийн тэгш эрхийн төв,
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хүний эрх хөгжил төв, Хүний эрхийн үндэсний төв
зэрэг төрийн болон төрийн бу байгууллагуудтай хамтран жил бүр 1-ээс доошгүй удаагийн
сургалт авч алба хаагч нарыг бүрэн хамруулж ажиллав.
11-р зүйл: Эрүү шүүлт болон бусад түүний ижил үйлдлээс
урьдчилан сэргийлэх ажлын хяналт
102. Гэмт хэргийн хохирогч, гэрч нарын аюулгүй байдлыг хангах сэтгэл санааны
дарамтанд орж, айж сандарсан хохирогчийг сэжигтэн этгээдтэй уулзуулахгүйгээр
байцаан шийтгэх ажиллагааг явуулах, сэжигтэн, яллагдагчид эрүү шүүлт тулгах, түүнээс
урьдчилан сэргийлэх зорилгоор төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд
байцаалтын өрөө, таньж олуулах, хяналтын өрөө гарган бүрэн тоноглож тохижуулах
ажлыг орон нутагт зохион байгуулав.
103. Нийслэлийн зарим дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд тусгай өрөө гаргах боломж
муу байгаатай холбоотойгоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын өрөөнд хяналтын
камер суурилуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.
104. Эрүүдэн шүүх явдлаас урьдчилан сэргийлэх, баривчлагдсан, саатуулагдсан,
хоригдсон хүмүүсийг байцаахтай холбогдсон журам, зааврыг хэрэгжүүлэх, цагдаагийн
алба хаагч нараас тэдэнтэй хэрхэн харилцаж байгаад хяналт тавин ажиллаж байна.
105. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын уулзалт
байцаалтын хэсэгт давхардсан тоогоор 2579 эрх бүхий /хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч,
прокурор, шүүгч, тагнуулын болон авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч/ нараас
нийт 3150 сэжигтэн яллагдагчтай уулзах, байцаалт авах ажиллагааг байцаан шийтгэх
ажиллагааны оролцогч нарын аюулгүй байдлыг хангах, хяналт хамгаалалт, нууцлал,
дэг журмыг сахиулах үүргийг гүйцэтгэсэн ба эрүүдэн шүүх болон хүнлэг бус харьцах
тохиолдол гараагүй байна.
106. “Хорих газар дахь нас баралтыг мөрдөн байцаах” заалтын хүрээнд
2008-2013 онуудад ШШГЕГазрын хорих ангиудад нийт 108 ялтан нас барсан тохиолдол
бүртгэгдсэнийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, холбогдох ажиллагааг явуулж, хэргийг
шалгаж шийдвэрлэв.
398
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents