ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ 21. Манай улс нь НҮБ-ын гишүүн улсын хувьд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, журмыг дотоодын хууль тогтоомжийн хүрээнд хуульчлан тогтоохдоо Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид заасан суурь зарчимд нийцүүлэх үүрэгтэй.Энэ үүргийн хүрээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4-т “Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн” гээд 3.3.1.5-т “Хүний эрх, эрх чөлөөг хангах үндэснийтогтолцоог бэхжүүлж, энэ чиглэлд институц хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулна” гэжээ. 22. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шүүхээс гадуур хүний эрхийг хязгаарлаж, эрүүгийн хэргийг байцаан шалгадаг тогтолцоогхалж, шүүхийн хяналтын дор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. 23. Хууль сахиулагчид хүний эрхийг хязгаарлах тэр дундаа хүч, албадлага хэрэглэх онцгой эрхтэй байдаг. Олон Улсын хүний эрхийн стандартад хууль сахиулагч хүчийг гарцаагүй нөхцөлд эцсийн арга болгон тохирсон хэм хэмжээнд бүрэн хяналтын дор хэрэглэх1 зарчмыг заасан байдаг. Харин манай улсын хувьд хууль сахиулагчийн хүч, албадлага хэрэглэх эрх хэмжээг хэт ерөнхий байдлаар хуульчилсан төдийгүй үндэслэлийг салангид байдлаар өөр өөр хуулиар2, хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурор болон тухайн байгууллагын дарга хамтран баталсан тус тусын журмаар3 зохицуулж байна. 2 дугаар зүйл. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх актуудад авсан арга хэмжээ 24. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц нь эрх чөлөө хязгаарлах аливаа газар обьект төдийгүй нас, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлөөс хамааран бусдын эрхшээлд байгаа хүмүүсийн халамж, асрамжийн газар гэх мэт төрийн байгууллага, зарим тохиолдолд төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагад ч адилхан хамаарч үйлчлэх зорилготой. 1 2 3 Хууль сахиулагчийн зан үйлийн дүрэм - Ерөнхий Ассамблейн 1979 оны 12 дугаар сарын 17-ны 34/169А тоот тогтоол. Нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий албан тушаалтан галт зэвсэг болон хүч хэрэглэх үндсэн зарчим.НҮБ-ын 8-р Их хурал. 1990-8-27. Хууль сахиулагчийн “Галт зэвсэг” хэрэглэх эрх хэмжээ, үндэслэлийг 10 орчим хуульд,” Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх” эрх хэмжээ, үндэслэлийг мөн 10 орчим хуулиар олгосон байна. Ажлын хэсгээс хийсэн судалгаа. 2012 он. Тухайн журмыг Улсын ерөнхий прокурор болон тухайн байгууллагын дарга хамтран, эсхүл тухайн байгууллагын дарга нь Төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан, Улсын ерөнхий прокурор зөвшилцөн батлахаар хуульчилсан байна. Ажлын хэсгээс хийсэн судалгаа. 2012 он. 383

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents