ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ 14. “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-ийн 19-р зүйлдзаасны дагуу Монгол Улс анхны тайлангаа хүргүүлсэнээс хойш шинээр авсан арга хэмжээний талаарх хоёрдугаар тайлангаа боловсруулан хүргүүлж байна. 15. Энэхүү илтгэлийг Хууль зүйн яам Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газартай хамтран бэлтгэж, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан, саналыг тусгасан болно. II хэсэг: ХЭРЭГЖИЛТ ЗҮЙЛ ТУС БҮРЭЭР 1 дүгээр зүйл. Конвенцийн хэрэгжилт, дотоодын хууль тогтоомж Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. (Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалт) 16. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд уг хуулийн зорилтыг тодорхойлохдоо “...аливаа гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино” гэж зааж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглосон заалтыг хуульчилсан бөгөөд сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг өгөхийг шаардах, түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг нь гутаан доромжлохыг хориглосон бөгөөд дээрх үйлдлийг гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан билээ. 17. Монгол Улс эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглож, хохирогчийг хамгаалахтай холбоотой дараах хууль тогтоомж үйлчилж байна. Үүнд. 1) Эрүүгийн Хууль; 2) Эрүүгийн байцаан шийтгэх хууль; 3) Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай; 4) Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль; 5) Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль; 6) Төлбөрийн чадваргүй яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль; 7) Авлигын эсрэг хууль; 8) Иргэний хууль; 9) Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хууль; 10) Цагдаагийн албаны тухай; 11) Тахарын албаны тухай. 381

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents