ДОЛООДУГААР БҮЛЭГ
хэрэгжилтийг хангахаар дотоодын арга хэмжээг авсан.
1) “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг
2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр соёрхон баталсан.
2) “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр
төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол”ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталсан.
3)
“Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт
протокол”-ыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр соёрхон баталсан.
4) “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын Цаазаар авах ялыг халах
тухай II протокол”-ыг 2012 оны 1 дүгээр сарын 5-нд соёрхон баталсан.
9. Улсын Их Хурлын чуулганаар дараах хуулиудыг батлуулсан. Үүнд:
1) Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хууль 2013 он,
2) Цагдаагийн албаны тухай хууль 2013 он,
3) Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2013 он,
4) Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль
2013 он,
5) Тахарын албаны тухай хууль 2013 он.
10. Монгол улсад 20373 гэмт хэрэг бүртгэгдэж, 7513 хүн 2009 онд шүүхээр
шийтгүүлж ял авсан байдаг бол 25362 гэмт хэрэг 2013 онд бүртгэгдэж, 8067 хүн шүүхээр
ял шийтгүүлсэн байна. 2013 онд шүүхээр ял шийтгүүлсэн нийт хүний 696 нь эмэгтэй,
504 нь18 хүртэл насны хүүхэд байв. Мөн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 46,8% нь
өмчлөх эрхийн гэмт хэрэг, 34% нь хүний амь, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байв.
11. Улсын Дээд Шүүхийн 2013 оны эхний хагас жилийн дүн статистикаас харахад
2013 оны эхний жилд 4087 хүн ял шийтгүүлснээс 3086 хорих ялаар шийтгүүлсэн
бөгөөд үүний 1261 нь хорих ялыг биеэр эдлүүлэх, 1563 нь тэнссэн, 243 нь хорих ялыг
хойшлуулсан, 188 насанд хүрсэн ба насанд хүрээгүй, 9 хүнд өршөөл үзүүлсэн байна. Мөн
хорихоос өөр төрлийн ялаар буюу торгох, албадан ажил хийлгэх, баривчлах зэрэг ялын
хэлбэрээр 933 хүн шийтгүүлсэн байна.
12. Хууль зүйн яамнаас хууль сахиулах (ЦЕГ, Тахарын ерөнхий газар, ИХШХЕГ
зэрэг) байгууллагуудад дотоод хяналтын тогтолцоог бий болгон, бэхжүүлж ажилтан
алба хаагчдын зөрчил, үйл ажиллагаанд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх чиглэлээр
ажиллаж байна. Мөн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж ажиллаж байна.
13. Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон
үндэсний эрх ашиг, төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, хүн төрөлхтөний аюулгүй
байдлыг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор гэмт хэрэг түүнд хүлээлгэх ял, албадлагын
арга хэмжээг “Гэмт хэргийн тухай хууль”-аар, хууль тогтоомж, журмаар тогтоосон
нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор зөрчил, түүнд
хүлээлгэх шийтгэлийн төрөл хэмжээг “Зөрчлийн тухай хууль”-аар зохицуулахаар хуулийн
төсөл боловсруулаад байна.
380
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents