ЗУРГАДУГААР БҮЛЭГ
VII. Олон улсын хамтын ажиллагаа болон тусламж
Олон талт, бүс нутгийн болон хоёр талд гэрээ хэлэлцээр
32. Худалдах, биеийг үнэлүүлэх, садар самуунд сурталчлах болон сеск аялал
жуулчлал зэрэгт өртөхөд нөлөөлж буй ядуурал буурай хөгжил соёлын хандлага зэрэг
цаад шалтгааныг шийдвэрлэхийн тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн
байгууллагууд болон хөтөлбөр, Иргэний нийгэм болон хоёр талт хамтыг ажиллагааг
үргэлжлүүлэн сайжруулахыг Хороо Гишүүн улсад уриалж байна.
Хууль сахиулах
33. Хүүхдийг худалдах, биеийг үнэлүүлэх, садар самуунд сурталчлахаас сэргийлэх,
үүнтэй тэмцэх зорилгоор шүүх, цагдаа, хохирогчид туслах гэх мэт чиглэлээр олон улс
болон бүс нутгийн хэмжээнд бусад улсуудтай хамтран ажилласан талаар Конвенцийн
дараагийн тайлан илтгэлд илүү нарийвчилсан мэдээлэл оруулахыг уриалж байна.
VIII. Зөвлөмжийг түгээх болон хэрэгжүүлэх
Зөвлөмжийг хэрэгжүүлэх
34. Энэхүү зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг
авах, тэр дундаа зөвлөмж нь холбогдох яам, тамгын газар, Улсын Их Хурал, аймаг
нийслэлийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нарт хүрсэн, тэдний үйл ажиллагаанд
тусгалаа олсон байх бүх арга хэмжээг авахыг Гишүүн улсад Хороо зөвлөж байна.
Түгээх
35. Олон нийтийн дунд Нэмэлт Протокол болон түүний хэрэгжилт, хяналтын талаар
мэтгэлцээн өрнүүлж мэдлэг дээшлүүлэх үүднээс Гишүүн улсын гурав дөрөвдүгээр
тайлан, бичгээр өгсөн хариулт болон дүгнэлт зөвлөмжийг иргэний нийгмийн байгууллага,
хүүхэд залуучуудын бүлэг, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн хүмүүс болон хүүхдүүд, олон
нийтэд өргөн хүрээнд хүртээмжтэй болгох, ингэхдээ интернетийг мөн ашиглахыг зөвлөж
байна.
IX. Дараагийн тайлан
36. Конвенцийн 44 дүгээр зүйлийн дагуу, Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн
хэрэгжилтийн талаар тав дахь тайлан илтгэлийг өгөхдөө 8 дугаар зүйлийн 2 дугаар
заалтын дагуу энэхүү Нэмэлт Протоколын хэрэгжилтийн талаарх мэдээллийг нэгтгэж
оруулахыг Гишүүн улсаас хүсэж байна.
330
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents