ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
тохиолдолд эцэг, эх шүүхэд хандах эрхтэй. Эцэг, эх байх эрх нь хязгаарлагдсан эсвэл
хүүхдийг тусгаарласан тохиолдолд ч эцэг, эх хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээнэ.
Энэ заалтын зорилго нь хүүхэд, эцэг, эхийн хоорондын харилцааг хадгалах явдал юм.
Эцэг, эхийн зан байдал засарсан тохиолдолд хүүхдийг гэр бүлд нь буцаана.
119. Холбогдох хуулийн заалт буй ч тэдгээрийн хэрэгжилтийг сайжруулах
шаардлагатай байна. Хуулийг зөрчих явдал ихсэж байна. Хүүхэд гэр бүлээсээ
тусгаарлагдсан тохиолдолд гарах үр дагавар, нөлөөг судлах байгууллага байхгүй байна.
Түүнчлэн гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхэдтэй ажиллах байгууллага, мэргэжилтэн
байхгүй байна. Иймээс дараах арга хэмжээг авах шаардлагатай байна.
а. Хүүхдийг тусгаарлахтай холбоотой асуудлыг шинээр батлагдах, Гэр бүлийн
тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар хуульчлах;
б. Эдгээр асуудлыг шийдвэрлэх тусгай шүүх бий болгож, боловсон хүчнийг
бэлтгэх;
в. Хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлахгүй байх боломжит бүх урьдчилан сэргийлэх
арга хэмжээ авах;
г. Гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхдүүдийн нөхцөл байдлыг тодорхойлох
судалгаа хийж, тэдний амьжиргааны түвшинг дээшлүүлэх;
120. Хууль зүйн яам 1991 онд хүүхдийн тэтгэмжийн талаар журам гаргаж, улмаар
1991-1994 онуудад 139 хүн 163.3 мянган төгрөгийн тэтгэмж авсан байна.
121. Ихэнх эцэг, эх тусгаарлагдсан хүүхэддээ сайн дураар тэтгэмж төлдөг бөгөөд
төлөөгүй тохиолдолд шүүх торгууль ногдуулна.1993 он гэхэд 8,800 иргэн 16,200 хүүхдэд
(21 сая төгрөг) шүүхийн шийдвэрээр тэтгэмж төлсөн байна. Ажилгүйдэ�� болон тогтмол
орлогогүйн улмаас 3,800 иргэн тэтгэмж төлөөгүй байна. Нөгөө талаар тэтгэмжийн доод
хэмжээ хүүхдийн наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор
шинээр батлагдах Гэр бүлийн тухай хуульд хувийг өөрчилж тогтооно.
122. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 451,600 гэр бүл бүртгэгдсэн бөгөөд 54 хувь
нь хот суурин газар, 46 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Эдгээр гэр бүлийн 76
хувь нь 16-аас доош насны хүүхэдтэй. Тэдгээрийн 70.2 хувь 1-3 хүүхэдтэй, 27.1 хувь
нь 4-6 хүүхэдтэй бөгөөд 2.7 хувь нь 7 ба түүнээс дээш хүүхэдтэй. Мөн 70,000 гаруй
хүүхэдтэй 20,000 гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд байна.
123. Монгол Улсын шалгуурын дагуу өрхийн нэг хүнд ногдох сарын орлого нь
амьжиргааны баталгаажих доод түвшингийн 40 хувиас доогуур байвал хоол хүнсээ
худалдаж авах чадваргүйд тооцогдож нэн ядуу өрхөд хамаардаг. Энэхүү шалгуурын дагуу
ядуу өрхийн 60 хувь буюу 51,600 нь нэн ядуу өрхөд тооцогддог. 1992 оны Засгийн газрын
34 дүгээр тогтоолоор тусгай сан байгуулагдсан. Энэхүү сангийн зорилго нь эдгээр ядуу
өрхөд хөнгөлөлттэй зээл олгох зэргээр бүх төрлийн дэмжлэг үзүүлэх явдал юм.
124. 1993 онд мөнгөн тусламжийг 11,600 ядуу хүнд (12.8 сая төгрөг), 681,300
төгрөгийн хувцсыг 2,300 хүнд болон 3,2 сая төгрөгийн хоол хүнсний дэмжлэгийг 7,800
хүнд үзүүлсэн байна. Улаанбаатар хотын зургаан дүүрэг, 5 аймаг болон Эрдэнэт хотуудад
тусламжийн төвүүд байгуулагдсан. Эдгээр төвүүдэд 320-350 хүн үнэгүй хоол идэх
боломжтой бөгөөд мөн эдгээр төвүүд ядуу иргэдийн гэр бүлд дэмжлэг үзүүлэх бусад
төрлийн үйл ажиллагаа явуулдаг. 1993 онд ажил хийх чадвартай 150 ядуу иргэнд тус бүр
33