ЗУРГАДУГААР БҮЛЭГ
цаад шалтгааныг шийдвэрлэх зорилго бүхий төсөлд санхүү, хүний нөөц хуваарилах
зэргээр зохих анхаарлаа үргэлжлүүлэн хандуулахыг Хороо Гишүүн улсад зөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан олон улс, тэр дундаа хөрш орнуудтайгаа хамтран ажиллах тал дээр
авч буй арга хэмжээгээ өргөжүүлэхийг Хороо Гишүүн улсад зөвлөж байна.
V. Хориглох болон бусад холбогдох асуудлууд
Одоо буй эрүүгийн болон байцаан шийтгэх хууль тогтоомж
22. Энэхүү Протоколын 2 болон 3 дугаар зүйлд нийцүүлэн Монгол Улс өөрийн
үндэсний хууль тогтоомжид хүүхдийг худалдах, биеийг үнэлүүлэх, садар самуунд
сурталчлахыг бүрмөсөн хориглох талаар оруулж өгөөгүйд Хороо сэтгэл зовниж байна.
Ялангуяа хүүхдийн биеийг үнэлүүлэх гэмт үйлдлийн тодорхойлолтыг энэхүү Протоколд
заасны дагуу хууль тогтоомждоо нарийн заагаагүйгээс үүдэн олон хэргүүд зохих
хэмжээнд шийдвэрлэгдэхгүй өнгөрөх тал байгаад сэтгэл зовниж байна.
23. Монгол Улсын эрх зүйн тогтолцоо болон Протоколын хооронд байгаа уялдаагүй,
ялгаатай байдлыг олж илрүүлэх арга хэмжээ авах. Ингэхдээ Нэгдсэн Үндэстний
Байгууллагын Хүүхдийн Сан болон бусад холбогдох олон улсын байгууллагаас тусламж
авахыг Хороо Гишүүн улсад зөвлөж байна. Энэхүү Протоколын 2 болон 3 дугаар зүйлийн
дагуу хүүхдийг худалдах, биеийг үнэлүүлэх, садар самуунд сурталчлах бүх хэлбэрийг
бүрэн хамруулан үндэсний хууль тогтоомждоо нэмэлт өөрчлөлт оруулах талаар бүх арга
хэмжээг авахыг Хороо Гишүүн улсад зөвлөж байна.
Хуулийн хамрах хүрээ
24. Монгол Улсын хуулийн үйлчлэх хүрээ нь Протоколын 4-р заалтад нийцэж
байгаа байх гэж Хороо үзэхийн зэрэгцээ Протоколд заасан гэмт хэрэг бүрийг хэрхэн
шийдвэрлэх талаар тодорхой мэдээллийг өгөөгүйд Хороо сэтгэл зовниж байна.
25. Протоколын 4-р заалттай бүрэн нийцүүлэн хүн худалдаалах гэмт хэргийн хувьд
дотоодын хууль тогтоомж нь өөрийн орны нутаг дэвсгэр биш ч гэсэн үйлчилж байхаар
хууль эрх зүйн шинэчлэлт хийхийг Хороо зөвлөж байна.
VI. Хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах
Энэхүү Протоколд хориглосон гэмт үйлдлийн хохирогч болсон хүүхдийн эрхийг
хамгаалах талаар авсан арга хэмжээ
26. Нэмэлт Протоколд тусгасан гэмт үйлдлийн хохирогч болсон хүүхдүүдийг энэхүү
Протоколын 8 дугаар зүйлийн дагуу хохирогч гэдэг утгаар нь зарим үед авч үзэхгүй
байгаад сэтгэл зовниж байна. Хороо нь эмэгтэйчүүд, охидыг бэлгийн зорилгоор мөлжих,
хил дамнуулан худалдаалах явдлын тоо өссөөр байгаа, буруутай этгээдийг яллан шүүх
үйл ажиллагааны түвшин бага байгаа зэрэгт санаа зовниж буйгаа 2008 оны 11 сард
илэрхийлсэн Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах конвенцийн хороотой (CEDAW/C/MNG/CO/7, para. 27 and 28) дуу хоолойгоо нэгтгэж байна. Хохирогч хүүхдийн бие
бялдрын болон сэтгэл санааны талаар нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйлчилгээ нэн ховор
байгаад санаа зовж буйгаа илэрхийлье.
27. Хороо дараах зүйлүүдийг гишүүн улсад зөвлөж байна.
328
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents