ЗУРГАДУГААР БҮЛЭГ НҮБ-ын Хүүхдийн Сан зэрэг НҮБ-ын харъяа байгууллага, хөтөлбөрүүдээс энэ тал дээр тсламж авах боломжтой. III. Протоколыг хэрэгжүүлэхээр авсан ерөнхий арга хэмжээ Хууль тогтоомж 8. Монгол улс өөрийн хууль тогтоомждоо энэхүү Протоколын зарим зүйл заалтыг тусгасан талаар мэдээллийг Хороо талархан хүлээн авч байна. Гэвч, нарийвчилсан тодорхойлолт байхгүй, Протоколд заасан бүх гэмт үйлдлүүдийг бүгдийг нь оруулаагүй явдалд сэтгэл зовниж байна. 9. Гишүүн улс өөрийн орны хууль тогтоомжийг энэхүү Протоколын зарчим, зүйл заалттай уялдуулах үйл явцыг үргэлжлүүлж, бүрэн хэрэгжүүлэхийг Хороо зөвлөж байна. Үндэсний хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөө 10. Хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор хил дамнуулан худалдахаас хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2005 онд Гишүүн улс баталсан явдлыг сайшааж байгаа хэдий ч уг хөтөлбөр нь энэхүү Протоколын бүх зүйл заалтыг хамарч чадаагүйд Хороо сэтгэл зовниж байна. 11. Хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор хил дамнуулан худалдахаас хамгаалах үндэсний хөтөлбөрийг Протоколын бусад зүйл заалтаар өргөжүүлэн баяжуулж, үр дүнтэй хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь зохих хэмжээний санхүү болон хүний нөөцөөр дэмжиж өгөхийг Хороо зөвлөж байна. Зохицуулалт болон үнэлгээ 12. Хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор хил дамнуулан худалдахаас хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг Хорооны зүгээс сайшаан тэмдэглэж байна. Гэвч Зөвлөлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг системтэйгээр үнэлдэг тогтолцоо байхгүй байгаад Хороо сэтгэл зовниж байна. 13. Үндэсний зөвлөл өөрийн бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авах, ингэхдээ зохих санхүү болон хүний нөөцийг хуваарилахыг Хороо Гишүүн улсад зөвлөж байна. Мэдээлэл түгээх болон сургалт явуулах 14. Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлэх, хүнийг хил дамнуулан худалдаалах гэмт хэргээс сэргийлэх талаар олон нийтэд зориулж ном товхимол, сурталчилгааны материал хэвлэх, сургалт хийх зэргээр энэхүү Протоколыг олон нийтэд таниулах ойлгуулах талаар Гишүүн улсын ТББ-уудтай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээг Хороо сайшаан дэмжиж байна. Гэвч Гишүүн улс энэхүү хүч чармайлтаа системтэй болгож илүү бэхжүүлэх шаардлага байгааг тэмдэглэж байна. 15. Хороо Гишүүн улсад дараах зүйлийг зөвлөж байна: (a) Холбогдох бүх мэргэжилтнүүдэд Протоколын заалтын талаар сургалт явуулах, системтэй боловсрол олгох ажлаа үргэлжлүүлэн сайжруулах; (b) Сургалтын хөтөлбөр, хүүхдэд тусгайлан зориулсан товхимол зэргийг ашиглан нийт хүн амдаа, тэр дундаа эцэг эх хүүхдүүдэд, Протоколын заалтын талаар мэдээллийг түгээх арга хэмжээгээ сайжруулах; 326

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents