ЗУРГАДУГААР БҮЛЭГ III. Хориглосон болон бусад арга хэмжээнүүд Эрүүгийн хууль тогтоомж болон дүрэм журам 13. Гишүүн орны Эрүүгийн хууль нь зэвсэгт мөргөлдөөнд хүүхдийг татан оролцуулахыг хориглох зэрэг Протоколын заалтуудын зарим хэсгийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн хүүхдийг дайны үйл ажиллагаанд оролцуулахгүй байх талаар тусгай эрх зүйн заалт байхгүй байгаад Хороо сэтгэл зовниж байна. 14. Хороо Гишүүн улсад дараахь зүйлүүдийг зөвлөж байна. (a) Гишүүн улс өөрийн хууль тогтоомждоо Нэмэлт Протоколын заалтыг зөрчин хүүхдийг дайны үйл ажиллагаанд дайчлах, оролцуулах нь гэмт хэрэг мөн гэж нарийвчлан тусгах (b) Цэргийн ёс зүйн хэм хэмжээ, гарын авлага, цэргийн дүрэм журам нь Нэмэлт Протоколын заалт зарчимтай нийцэж буйг баталгаажуулах IV. Олон улсын хамтын ажиллагаа тусламж Олон улсын хамтын ажиллагаа 15. Гишүүн улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах үйлсэд идэвхтэй хувь нэмэр оруулж байгаад Хороо талархаж байна. 16. Зэвсэгт мөргөлдөөнд оролцож буй хүүхдийн эрхийн талаар Гишүүн орны зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бүрэн дүүрэн мэдлэгтэй байж, цэргийн ажилтнууд өөрсдийн үүрэг хариуцлагыг мэдэж байгаа эсэхэд анхаарахыг Хороо зөвлөж байна. V. Зөвлөмжийн түгээх болон хэрэгжүүлэх Зөвлөмжийг хэрэгжүүлэх 17. Энэхүү зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах, тэр дундаа зөвлөмж нь Улсын Их Хурал, Батлан Хамгаалах яам, аймаг нийслэлийн Засаг дарга, иргэдийн хурлын дарга нарт хүрсэн, тэдний үйл ажиллагаанд тусгалаа олсон байх бүх арга хэмжээг авахыг Гишүүн улсад Хороо зөвлөж байна. Түгээх 18. Нэмэлт Протокол болон түүний хэрэгжилт, хяналтын талаар мэтгэлцээн өрнүүлж мэдлэг дээшлүүлэх үүднээс Гишүүн улсын гурав, дөрөвдүгээр тайлан, бичгээр өгсөн хариулт болон дүгнэлт зөвлөмжийг олон нийтэд хүртээх. VI. Дараагийн тайлан 19. Конвенцийн 44 дүгээр зүйлийн дагуу, Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх тав дахь тайлан илтгэлийг өгөхдөө 8 дугаар зүйлийн 2 дугаар заалтын дагуу энэхүү Нэмэлт Протоколын хэрэг­жилтийн талаарх нэмэлт мэдээллийг оруулахыг Гишүүн улсаас хүсч байна. 324

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents