ЗУРГАДУГААР БҮЛЭГ биелүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг зөвлөж байна. Тухайлбал, (CRC/C/OPSC/MNG/CO/1, para.7), Нэмэлт протоколын 2 болон 3-р зүйлд нийцүүлэн хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахыг гэмт хэрэг гэж тодорхойлон хуульчлах, мэдээлэл цуглуулах (CRC/C/OPSC/MNG/CO/1, para.9), хохирогчдыг нөхөн сэргээх, эргэн нэгтгэх (CRC/C/OPSC/MNG/CO/1, para.31) арга хэмжээг яаралтай хэрэгжүүлнэ үү. Мөн дараах зөвлөмжийг тус улсад нэмж өгч байна. Үүнд: (a) Хүүхдийн секс аялал жуулчлалыг устгах, үүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зохицуулалтын үр дүнтэй хүрээг тогтоож, хууль, захиргаа, нийгэм болон бусад бүх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх; (b) Цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэтээр интернет орчин дох хүүхдийн аюулгүй байдлыг хангах механизмыг үр дүнтэй хэрэгжүүлэх. Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн конвенцэд оруулах нэмэлт протоколын тайланд өгсөн өмнөх зөвлөмж дүгнэлтийн мөрөөр хийсэн ажилд өгөх дүгнэлт зөвлөмж 45. Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн конвенцэд оруулах нэмэлт протоколын хэрэгжилтийн талаар ирүүлсэн тус улсын анхны тайланд Хорооноос 2010 оны 3-р сарын 3-ны өдөр өгсөн дүгнэлт зөвлөмжийн (CRC/C/OPAC/ MNG/CO/1) хэрэгжилтийн талаар маш хангалтгүй мэдээлэл өгсөнд харамсаж байгаагаа илэрхийлээд тэрхүү зөвлөмжийг биелүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг зөвлөж байна. Тухайлбал, цэргийн сургууль (CRC/C/OPAC/MNG/CO/1, para.11), эрүүгийн хууль тогтоомж (CRC/C/OPAC/MNG/CO/1, para.14) гэх мэт асуудлаар тодорхой арга хэмжээ авна уу. Мөн нэмэлт протоколын 4-р заалтыг үндэслэн төрийн зэвсэгт хүчнээс ангид цэрэгжсэн бүлэглэлүүдийн зохион байгуулж буй байлдааны ажиллагаанд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахыг гэмт хэрэг гэж хуульчлахыг зөвлөж байна. J. Олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийг соёрхон баталсан байдал 46. Хүүхдийн эрхийг бүрэн дүүрэн хангахын тулд тус улс нь Бүх цагаач ажилчид, тэдний гэр бүлийг хамгаалах олон улсын конвенцийг соёрхон батлахыг Хороо зөвлөж байна. IV. Хэрэгжилт ба тайлагналт A. Зөвлөмжийг түгээх, түүний мөрөөр ажиллах 47. Энэхүү зөвлөмж дүгнэлтэд багтаасан зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг тус улсад Хороо зөвлөж байна. Мөн Тавдугаар тайлан, түүний мөрөөр Хорооноос асуусан асуултад бичгээр өгсөн хариулт болон энэхүү 320

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents