ЗУРГАДУГААР БҮЛЭГ
зүгээс учруулсан бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх, сургууль завсардах,
гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлд унаач хүүхдүүд өртсөөр байгаад Хороо маш их
харамсаж байна.
41. Хороо өмнө өгсөн зөвлөмжөө (CRC/C/MNG/CO/3-4, para.65) дахин сануулж
дараах арга хэмжээг яаралтай авахыг тус улсад шаардаж байна. Үүнд:
(a) 2012-2016 онд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний
хөтөлбөрийн санхүү төсөв, менежмент хангалтгүй байсны улмаас уг хөтөлбөр
сайн хэрэгжээгүйд дүгнэлт хийж Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг
устгах үйл ажиллагааны цогц төлөвлөгөө, бодлогыг хангалттай төсөв санхүү,
арга зүй, хүний нөөцтэйгээр батлах;
(b) 15-аас доош насны хүүхэд хөдөлмөр эрхлэхгүй байхад анхаарч шинэчлэн
найруулсан Хөдөлмөрийн хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх;
(c) Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд
16-аас доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон шийдвэрийг
18 наснаас доош хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох үйл явцын эхний
алхам гэж үзэн хэрэгжилтийг нь сахиулахад хатуу анхаарах
(d) Хурдан морины уралдаанд оролцож байгаад хүндээр гэмтсэн амь насаа алдсан
хүүхдүүдийн хэргийг мөрдөн шалгаж буруутай этгээдэд хариуцлага ноогдуулах;
(e) Хурдан морины уралдаан гэх мэт аюултай, хортой хүүхдийн хөдөлмөрт хүүхдийг
оролцуулдаг бизнес эрхлэж буй төрийн албан хаагчдын хувийн болон албаны
ашиг сонирхлын зөрчил гаргаж буй үйлдэлд арга хэмжээ авах, ийм үйлдэл
гаргуулахгүй байхад чиглэсэн хээл хахуулийн эсрэг арга хэмжээнүүдийг авах.
Гудамжны нөхцөлд амьдарч буй хүүхдүүд
42. Гудамжны нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг бүртгэлжүүлж хамгаалах чиглэлээр
Засгийн газрын 2016–2020 оны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын “Хараа хяналтгүй
хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” A/847 захирамж гаргасан, Хараа
хяналтгүй хүүхдэд зориулсан хөгжлийн төв байгуулах төлөвлөгөө баталсан зэрэг ажлыг
Хороо үнэлэхийн зэрэгцээ хүүхэд гудамжинд амьдарч байгаагийн үндэс шалтгааны
талаар мэдээлэл, найдвартай зөв статистикийн тоо баримт байхгүй байгаа талаар өмнөх
зөвлөмжөө (CRC/C/MNG/CO/3-4, para.67) дахин сануулж байна. Мөн Гудамжны нөхцөлд
амьдарч байгаа хүүхдийн талаарх Хорооноос 2017 онд гаргасан Ерөнхий зөвлөмж 21-ийг
үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авахыг тус улсад шаардаж байна:
a. Хот хөдөөд гудамжны нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн талаарх нарийн
задаргаатай мэдээлэл цуглуулах;
b. Хүүхдийг гудамжинд гаргахад хүргэж байгаа үндэс шалтгааныг илүү ойлгохын
тулд нөхцөл байдлын үнэлгээ хийх, судалгааны дүн мэдээг олон нийтэд
танилцуулах;
c. Гудамжны нөхцөлд байгаа бүх хүүхдийг эргэн нэгтгэх, нөхөн сэргээх, хамгаалах,
урьдчилан сэргийлэх чиглэлээр хоорондоо уялдаа холбоотой, тогтвортой арга
хэмжээнүүдийг боловсруулахын тулд Үндэсний хэмжээний бодлого, зохицуулах
хүрээг тодорхойлж хангалттай төсөв хөрөнгө хувиарлах;
318
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents