ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Эрүүл мэнд ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
30. Бүх хүүхдийг эрүүл мэндийн даатгалд үнэ төлбөргүй хамруулах гэх мэт эрүүл
мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар тус улсын авч хэрэгжүүлж
байгаа арга хэмжээг талархан тэмдэглэхийн зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндийн асуудалд
бүс нутаг, нийгэм эдийн засгийн статусаас хамаарсан тэгш бус байдал байсаар байгаа,
ялангуяа хөдөөгийн хүүхдүүд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүртэх боломж дутагдаж
буйд Хороо сэтгэл зовнисон хэвээр байгаа тул 2013 онд гаргасан Эрүүл мэндийн хувьд
хамгийн өндөр түвшинд хүрсэн үйлчилгээ авах хүүхдийн эрхийг хангах Ерөнхий зөвлөмж
15-ын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус улсад зөвлөж байна. Үүнд:
(a) Бүх хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй байлгахад чиглэсэн арга
хэмжээг нэн яаралтай авах, ялангуяа хөдөөгийн болон орлого багатай гэр
бүлийн хүүхдүүдэд хүрэх үйлчилгээний хүртээмжийг эрс сайжруулах;
(b) Үүрэг хүлээсэн байгууллага, хүмүүс албан бус нэмэлт төлбөр авах гэх мэтээр
эрүүл мэндийн үйлчилгээний салбарт гарч буй хээл хахуультай тэмцэх тодорхой
арга хэмжээ авах;
(c) Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл
мэндийн байгууллага зэргээс санхүүгийн болон арга зүйн дэмжлэг хүсэх.
Хоол тэжээл
31. Хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулах чиглэлээр гаргасан ололт
амжилтыг үнэлэхийн зэрэгцээ Хороо өмнөх зөвлөмжөө дахин сануулж (CRC/C/MNG/
CO/3-4, para.52) Тогтвортой хөгжлийн зорилтуудын хоол тэжээлийн дутагдлын бүх
хэлбэрийг устгах 2.2 зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна. Үүнд:
(a) Таваас доош насны хүүхдүүдийг А болон Д витамин гэх мэт нэн чухал амин
дэм, шим тэжээлээр хангахад анхаарах, ялангуяа хөдөөгийн болон орлого
багатай өрхийн хүүхдүүд тусгайлан анхаарах, түгээлтийн явцад хоол тэжээлийн
зөвөлгөө өгөх ажлыг хавсран явуулах боломжийг бүрдүүлэх;
(b) Зөвхөн эхийн сүүгээр хооллохын ач тусыг эхчүүдэд сурталчилах гэх мэт үйл
ажиллагааг дэмжсэн хангалттай хөрөнгө нөөц бүхий Хөхөөр хооллох үндэсний
бодлого боловсруулж батлуулах, одоо мөрдөж буй Эхийн сүү орлуулагч
бүтээгдэхүүний тухай хуулиа Олон улсын эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний
зар сурталчилгаанд тавих ёсзүйн дүрэм болон ДЭМБ-аас гаргасан бусад
тогтоол зөвлөмжтэй уялдуулан хэрэгжүүлэх, ажил эрхэлдэг эхчүүдэд хүүхдээ
хөхүүлөх боломжийг бүрдүүлэх зэргээр зөвхөн эхийн сүүгээр хооллодог зургаан
сар хүртэлх насны хүүхдийн тоог нэмэгдүүлэх;
(c) Хүүхдийн таргалалтыг бууруулахын тулд хүүхдэд эрүүл биш хүнс, ундааг тэдэнд
үйлчилдэг байгууллагуудын ойролцоо байршилтай газруудад сурталчлахгүй
байх хууль нэвтрүүлэх, сургуулийн үдийн хоол зэргээр үйлчлэхдээ эрүүл хүнс
хэрэглэхийг дэмжсэн тодорхой арга хэмжээг батлах.
Өсвөр үеийнхний эрүүл мэнд
32. Өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудлуудын мөн чанар, тархцыг ойлгохын
314
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents