ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
хүүхдийн нийгэм, оюун санаа, ёс суртахуун, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг
дэмжсэн контентийг хүүхдэд зориулсан телевизийн нэвтрүүлэг, ном зэрэг олон нийтийн
мэдээллийн хэрэгслийн олон хэлбэрийг ашиглан хүргэх замаар хүүхдэд тохиромжтой
хэрэгтэй мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг
мөн зөвлөж байна.
E. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл (19, 24 (3), 28 (2),
34, 37 (a), 39 зүйлүүд)
Бие махбодын шийтгэл
23. Бүх орчинд бие махбодын шийтгэлийг хориглосон заалтыг Хүүхэд хамгааллын
болон Хүүхдийн эрхийн тухай хуулиар баталгаажуулсныг сайшаан талархахын зэрэгцээ
бие махбодын шийтгэлийг гэр бүл, сургууль зэрэгт өргөнөөр хэрэглэсээр байгаад
Хорооны зүгээс сэтгэл ихээр зовинож буйгаа илэрхийлье. Хүүхэд өсгөх, хүмүүжүүлэхдээ
хүчирхийллийн биш, эерэг, оролцооны аргыг хэрэглэхийг эцэг эх, багш нарт сургах,
үндэсний хэмжээний кампанит ажил өрнүүлэх гэх мэт олон нийтийн боловсролд чиглэсэн
арга хэмжээ өрнүүлэх замаар хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарахыг тус улсад
зөвлөж байна.
Хүчирхийлэл үл хайхрах байдал
24. Архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтан дор хүүхдүүд гэртээ бие, сэтгэл
санаа, бэлгийн хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртөх зэргээр хүүхдүүд хүчирхийлэл,
үл хайхрах байдалд өртсөөр байгаад Хороо сэтгэл нэн зовинож буйгаа илэрхийлэн өмнөх
зөвлөмжөө (see CRC/C/MNG/CO/3-4, para.47) дахин сануулж дараах арга хэмжээг нэн
даруй хэрэгжүүлэхийг шаардаж байна.
a) Үндэсний хэмжээний хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх ажлыг нэн
тэргүүнд шийдвэрлэж хүүхдүүдэд үр дүнтэй үйлчилгээ үзүүлж чадах мэргэшсэн
чадварлаг нийгмийн ажилтнуудын тоог олноор нэмэгдүүлэх;
b) Хөвүүдийг бэлгийн хүчирхийлэлд оруулах зэрэг хүчирхийллийн олон хэлбэрийн
шалтгаан, мөн чанар, хамрах хүрээг тодорхойлох цогц судалгааг хийх;
c) Ирсэн гомдол мэдээлэлд хариу өгөх, мөрөөр нь ажиллах үйл ажиллагааг
шуурхай, үр дүнтэй байлгахын тулд Хүүхдийн утас 108-ыг шаардлагатай санхүү,
арга зүй, хүний нөөцөөр хангахад анхаарах;
d) Эцэг эхчүүдэд сэтгэлзүйн болон хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх.
F. Гэр бүлийн орчин ба хүүхдийн асрамж халамжийн
үйлчилгээ (5, 9-11, 18 (1), (2), 20-21, 25 болон 27 (4) заалтууд)
Гэр бүлийн орчин
25. Хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртөх өндөр эрсдэлтэйгээс гадна боловсрол,
эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх нь зөрчигдөж буй- сүм хийдэд шавилан сууж буй
хүүхэд, эцэг эх нь гадаад болон дотоодод шилжин суурьшсаны улмаас бусдын асрамжид
амьдардаг хүүхдүүд, дотуур байранд амьдардаг малчдын хүүхэд зэрэг эцэг эхийн хараа
311
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents