ЗУРГАДУГААР БҮЛЭГ
гэмтлээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа бэхжүүлэхийг Хорооны зүгээс тус улсад
зөвлөж байна.
D. Иргэний эрх, эрх чөлөө (7, 8, болон 13-17 дугаар зүйлүүд)
Төрсний гэрчилгээ болон үндэс угсаа
20. Төрсний гэрчилгээ авсан хүүхдийн хувь өндөр байгааг тус улсын тайланд
дурдсаныг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ хүн бүрд төрсний гэрчилгээ, иргэний бичиг
баримт олгох талаар заасан Тогтвортой хөгжлийн зорилтуудын 16.9-т анхаарлаа
хандуулахыг Хорооны зүгээс сануулж дараах зөвлөмжийг өгч байна:
(a) Казах хүүхдүүд, улсынхаа нутаг дэвсгэр дээр шилжин суурьшсан хүүхдүүд,
эх баригчийн дэмжлэггүй гэртээ төрсөн хүүхэд зэргийг оруулаад бүх хүүхдэд
төрсний гэрчилгээ олгох замаар иргэний бичиг баримттай болгох хүчин
чармайлтаа бэхжүүлэх;
(b) Иргэний харьяалалгүй, ялангуяа Монголдоо буцаж ирсэн Казах хүүхдүүд
гэх мэт тус улсын нутаг дэвсгэрт оршин сууж буй бүх хүүхдэд Монгол Улсын
иргэний харьяалал олгоход шаардлагатай бүхий л арга хэмжээг авах;
(c) 1954 онд гарсан Иргэний харьяалалгүй хүмүүсийн статусын тухай конвенц,
1961 оны Иргэний харьяалалгүй байдлыг бууруулах конвенцийг соёрхон
батлах талаар анхаарах, эдгээр олон улсын гэрээ конвенцтэй хууль тогтоомжоо
уялдуулах.
Хувийн эрх чөлөө
21. Хувийн нууцын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль гэх мэт хууль
тогтоомжоор хүүхдийн хувийн орон зай, хувийн нууцтай байх эрхийг баталгаажуулсныг
сайшаан тэмдэглэхийн зэрэгцээ эцэг эх, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, хүүхдийн
төлөө болон хүүхэдтэй ажилладаг хувь хүмүүс хүүхдийн энэ эрхэнд бүдүүлгээр
халдсаны улмаас зарим үед хүүхэд амиа хорлоход хүргэж болзошгүй учраас хүүхдийн
хувийн нууцаа хадгалах, хувийн орон зайтай байх эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд
шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг тус улсад Хороо зөвлөж байна. Тухайлбал,
эцэг эх, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, хүүхдийн төлөө болон хүүхэдтэй ажилладаг бусад
мэргэжлийн хүмүүс хүүхдийн хувийн нууцаа хадгалах, хувийн орон зайтай байх эрхийн
талаар бүрэн зөв ойлголттой болох, энэ эрхэнд хүндэтгэлтэй хандахад сургах тодорхой
зөвлөмж журам бий болгох талаар тус улс анхаарах нь зүйтэй.
Тохиромжтой мэдээллийн хүртээмж
22. Тус улсад интернетийн хэрэглээ хүүхдүүдийн дунд өндөр байгааг тэмдэглэхийн
зэрэгцээ өмнөх дүгнэлт зөвлөмжид өгсөн даалгавраа (CRC/C/MNG/CO/3-4, para.36)
эргэн сануулахын хамт Интернет болон нийгмийн сүлжээнд тавигдсан хүүхдийн сайн
сайхан байдалд хор хохирол учруулах мэдээ материалаас тэднийг хамгаалахад чиглэсэн
бүхий л арга хэмжээг авахыг Хороо зөвлөж байна. Бүх хүүхдийн, ялангуяа хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүд, өөр хэлтэй үндэсний цөөнхийн хүүхдүүдийн хэрэгцээг анхаарсан
310
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents