ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ ядуу өрхийн хүүхдүүдэд бүр хүндрэлтэй байна. Эдгээр өрхүүдийн ихэнх нь үр хүүхэддээ хувцас авах болон хичээлийн хэрэгсэл худалдан авах чадваргүй байна. Үүний үр дүнд эдгээр өрхүүдийн хүүхдүүд сургууль завсардах хандлага өсөж байна. Гэсэн хэдий ч зарим ядуу өрхүүд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх бодлого баримталж байна. Гэвч үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх талаар эцэг, эхчүүдэд системтэй сургалт, зөвлөгөө өгөх ажил хангалтгүй байна. 112. 1991 оноос хойш нийгмийн даатгалын хүрээнд эцэг, эхчүүдэд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. 1991 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын 28 дугаар тогтоолоор хүүхдийн хувцасны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, болон Сангийн, Худалдаа, Аж үйлдвэрийн болон Боловсролын сайд нарын ядуу өрхийн хүүхдэд хувцас олгох тусламжийн сан байгуулах тухай хамтарсан шийдвэр зэрэг нь эергээр нөлөөлсөн. 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор ядуу, орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлэх Тусламжийн сан байгуулагдсан бөгөөд Хөдөлмөрийн сайд болон Сангийн сайд нарын хамтарсан 267/213 тоот шийдвэрээр тус сангийн дүрэм, журмыг боловсруулсан. Энэ сан нь хувцас, хичээлийн хэрэгсэл олгох болон мэргэжлийн сургалт явуулах хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг. 1993 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн төрөөс нярай хүүхдэд сүү олгох талаарх Засгийн газрын 34 дүгээр тогтоолыг үндэслэн Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам болон Эрүүл мэндийн яам бага орлоготой өрхийн нэг хүртэлх настай хүүхдэд олгох сүүний үнийг 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Сангийн Сайд болон Боловсролын Сайдын 1993 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 23/31 тоот тушаалаар эцэг, эхчүүд цэцэрлэгийн хоолны зардалд хөнгөлөлт эдлэхээр болсон. 113. Эдгээр шийдвэрийг хөгжүүлэхэд гарч буй бэрхшээлүүд: а. Шилжилтийн үед олон өрх үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд эдийн засгийн бэрхшээлтэй учирч байна. б. Олон хүүхэдтэй айл өрхөд энэхүү шинэ нөхцөлд оршин тогтнох болон хэрхэн амьдралаа дээшлүүлэх талаар сургах, тэдэнд туслах зохистой тогтолцоо байхгүй байна. в. Эцэг, эхчүүд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж буй талаар судалгаа хийгдээгүй бөгөөд үр хүүхдээ өсгөх талаар эцэг, эхчүүдэд туслах бодлого байхгүй байна. г. Нийгмийн ихэнх гишүүд “надад туслаач” гэсэн муу зуршилтай болсон бөгөөд ялангуяа ядуу хүмүүс бие даан аж амьдралаа дээшлүүлэх арга замыг эрэлхийлэхэд хойрго хандаж байна. 114. Одоогийн нөхцөл байдлыг харгалзан бид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. а. Эцэг, эхийн үр хүүхдээ өсгөх чадварыг дээшлүүлэх болон хүүхдэд гэр бүлийн боловсрол олгох талаар арга хэмжээ авах; б. Гэр бүлд чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх талаарх Засгийн газар болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зохистой систем бий болгох; 31

Select target paragraph3