ЗУРГАДУГААР БҮЛЭГ 167. Батлан хамгаалахын Сайдын 2010 оны 79 тоот тушаалын БХИС-ийн материаллаг баазыг түшиглэн, “Тэмүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийг байгуулсан. “Тэмүжин Өрлөг” бүрэн дунд сургууль нь 7 дугаар ангид элсэн орох эрэгтэй хүүхдээс математик, монгол хэлний шалгалт авч элсүүлэн, 12 жилийн сургалтын стандартыг ханган, бүрэн дунд боловсрол олгохоос гадна математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн, цэргийн анхан шатны сургалтыг явуулдаг. 2013-2014 оны хичээлийн жилд 205 сурагч сурч байна. Энэ сургуульд захирал, цэргийн албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, мэргэжлийн багш, цэргийн хэргийн багш, номын санч, санхүүгийн албаны ажилтан зэрэг 25 хүний бүрэлдэхүүн ажилладаг. 168. Цэргийн хөгжмийн сургууль нь 1991 онд Батлан хамгаалахын Сайдын тушаалаар цэргийн хөгжимчин бэлтгэх Байнгын дамжаа нэртэй байгуулагдан, Цэргийн хөгжмийн сургууль болтлоо 21 жил сургалтын үйл ажиллагаа явуулж, 20 удаагийн төгсөлт хийсэн. 2013-2014 оны хичээлийн жилд нийт 90 сонсогч, сурагч байгаагийн 13 нь “Цэргийн хөгжмийн удирдаач” мэргэжлээр, 77 нь “Үлээвэр хөгжимчин” мэргэжлээр суралцаж байна. Цэргийн хөгжлийн сургуульд есдүгээр анги төгссөн /14-16 настай/, суурь боловсролтой хөвгүүдийг зохих журмын дагуу элсүүлж, дөрвөн жил сургах ба Хөдөлмөрийн яамнаас баталсан ажил хөдөлмөрийн индексээр “Үлээвэр хөгжимчин” мэргэжлээр техникийн боловсрол олгох сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг. Сургалтын эхний жил суралцагчид цэргийн байранд байрлах ба өдөрт дөрвөн удаа халуун хоол, цайтай. Суралцах хугацаандаа цэргийн дүрэмт хувцсаар үнэ төлбөргүй хангагддаг. Цэргийн хөгжмийн сургуулийн захиргаа, цэргийн алба, анги удирдсан багшийн зүгээс суралцагчдын эцэг, эхтэй улиралд 1, хичээлийн жилд 2 удаа нэгдсэн уулзалт, хурал зохион байгуулдаг ба шаардлагатай тохиолдолд суралцагчдын эцэг эхийг дуудаж уулзах ажлыг тогтмол явуулдаг байна. Бэлгийн мөлжлөг болон хүчирхийлэл 169. Монголд эмэгтэйчүүдийг БНХАУ, Макао, Гонконг, БНСУ, Сингапур, Тайван, Турк, Израйл, Япон, Малайз болон Европын Холбооны Улсуудад худалдсан хэрэг бүртгэгдэх болсноор хүний наймааны илгээгч улс орон болж байна гэж ЦЕГ үзэж байна. 2009- 2013 онд 113 хохирогчтой хүний наймаатай холбоотой 94 хэрэг бүртгэсэн. Үүнээс 54 хэргийн хохирогч БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Макао, Хайнан зэрэг газарт, Солонгос, Сингапур, Энэтхэг, Египет, Африк зэрэг улсад худалдагдсан, тэдгээрийн 41 нь 1617 насны хүүхэд байсан юм. Харин үлдсэн 40 хэргийн хохирогч нь дотооддоо буюу эх орондоо хүний наймааны хохирогч болсон байна. 170. 2013 онд хүн худалдаалах 12 гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор хяналт тавьж ажилласнаас хүүхэд хохирогчоор тогтоогдсон нэг хэрэг байна. 11 настай хүүхдийг хулгайлж, хөдөө гэртээ аваачин, жил гаруй хугацаанд мал маллуулсан үйлдэлд Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. 171. 2010–2014 онд бэлгийн мөлжлөг, хүүхдийг хил дамнуулах худалдаалах асуудлаар 8 төрлийн судалгаа хийж, үр дүнг нь холбогдох байгууллага олон нийтэд мэдээлсэн байна. Тухайлбал, 2010 онд Үндэсний статистикийн хороо ОУХБ хамтран хийсэн “Биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн судалгаа”-аар Нийслэлд 4683 биеэ үнэлэгч 296

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents