ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ түүнд 16 хүртэл насны хүүхэд оролцуулахыг хориглох байр суурийг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд барьж байна. Морин уралдаан жилийн аль ч улиралд болж, түүнд уралдаанч хүүхэд тогтмол оролцох хэлбэр нь хүүхдийн боловсролын хамрагдалтад нөлөөлж болзошгүй байна. ХТҮГ, орон нутгийн хүүхдийн байгууллагын бүртгэл мэдээллээс харахад жилд дунджаар 10 мянган хүүхэд зуны амралтаар морь унаж, уралдаанд оролцдог бөгөөд уралдаанд оролцогчдын 0.04 хувь нь хүнд, хүндэвтэр гэмтэж, зохих үйлчилгээ авсан байна. Хурдан морины уралдаанч хүүхдээс авсан асуулгаас харахад тэдний 50 хувь нь 7-9 насандаа, 31 хувь нь 7 нас хүрэхээсээ өмнө, 20 хувь нь 10 ба түүнээс хойш насанд хурдан морь унажээ. Хурдан морь унаж эхэлсэн дундаж нас 8 байна. 163. ҮСХ-ны 2014 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд уралдаанч хүүхдийн талаар бүлэг асуулт оруулж, дүнг гаргахад улсын хэмжээнд 4-15 насны нийт хүүхдийн 5 хувь нь 2012 оны 11 сараас нэг жил хүртэл хугацаанд хурдан морь унасан байна. 4-15 насны хөвгүүдийн 10, охидын 1хувь нь хурдан морь унасан унажээ. Уралдаанч хүүхдийн дийлэнх нь амьжиргааны түвшин доогуур айлын хүүхэд байдаг. Эхчүүдийн боловсролын түвшин, өрхийн амьжиргааны түвшин дээшлэх тусам хүүхэд хурдан морь унах нь буурах хандлагатай байсан ба хурдан морины хүүхдийн тал хувь нь хамгийн сүүлийн уралдаанд орохдоо морио зайдан унасан байна. Мөн 3 хувь нь сүүлийн уралдааны үеэр ямар нэгэн осол, гэмтэлд өртжээ. Морио зайдан унах нь 10-15 насны хүүхдийн дунд элбэг (60), баруун бүсэд (70), хөдөөд (52) хувь байна. Хамгийн сүүлийн уралдааны үеэр осол гэмтэлд өртсөн хүүхдийн хувь хангайн бүсийн аймагт 5, сумын төвийн хүүхэд 7, боловсролгүй эхийн 6 хүүхэд дунджаас доогуур орлоготой өрхийн хүүхэд 5 хувь зэргээр бусад хүүхэдтэй харьцуулахад бага зэрэг өндөр байна. 164. Хурдан морь унаач хүүхдийн нийгмийн хамгааллын асуудлын нэг хэсэг нь ослын даатгал болон морины эзэнтэй хийх гэрээ, урамшуулал юм. Хамгийн сүүлийн хурдан морины уралдаан оролцохдоо хурдан морь унаач хүүхдийн 59 хувь нь даатгал хийлгэсэн, 8 хувь нь гэрээ байгуулсан, 37 хувь нь урамшуулал авсан, харин 26 хувь нь ямар ч даатгал, гэрээ, урамшуулалгүй байсан байна. Зэвсэгт мөргөлдөөнөөс хүүхдийг хамгаалах, тэдний бие бялдар, сэтгэл зүйг эргээх, нийгэмшүүлэх талаар авч байгаа арга хэмжээ 165. Монгол цэргүүд энхийг дэмжих ажиллагаанд оролцдог. 2009-2013 онд үүрэг гүйцэтгэсэн нийт 48 цэргийн багийн 7207 цэргийн алба хаагчдад ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтын явцад хүүхдийг цэрэг, зэвсэгт ажиллагаанд хамруулахгүй байх, очсон орондоо хүүхэд-цэрэгтэй зөв харьцах сэдвээр хичээл сургууль, дадлагын ажлыг Батлан хамгаалах яам тогтмол зохион байгуулжээ. 166. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т 18-25 насны иргэн эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татна гэж заасан байдаг. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 1-д заасны дагуу цэргийн сургуульд 17 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг сонсогчоор элсүүлэн суралцуулж болно гэж хууль заасан ба уг хуулийн 3.1.8-р заалтад “Цэргийн сургуулийн сурагч” гэж цэргийн хөгжмийн сургууль болон цэргийн сургуулийн тусгай зөвшөөрөл бүхий бага, дунд боловсролын сургуульд суралцагчийг” хэлнэ гэж тодорхойлсон. 295

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents