ЗУРГАДУГААР БҮЛЭГ
чадамжийг сайжруулах, хөдөлмөр эрхэлж байгаа, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэрт өртсөн хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний
хүртээмжийг сайжруулах зорилтуудыг дэвшүүлжээ. Уг хөтөлбөрийг 2012 он хүртэл НХХЯ
хэрэгжүүлж байсан бөгөөд мөн оны 7 дугаар сард Засгийн Газрын шинэ бүтцийн дагуу
Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсанаар хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг уг яам
хариуцан ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд
хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг 15 нас болгохоор тусгасан.
157. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар 2009 онд Хүүхдийн
хөдөлмөрт хийх хяналт шалгалтын аргачлал боловсруулж түгээсэн байна. Аргачлалын
дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь аж ахуй, нэгж байгууллагуудад 2012 онд
хийсэн шалгалтаар 1012 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тогтоож, хууль журмын дагуу
зохих арга хэмжээ авсан байна. Хүүхдүүд барилгын туслах ажил, уур уурхайн чиглэлээр
ашигт малтмал олборлоход хүдэр шороо зөөх, хөнгөн хүнсний салбарт бараа материал
зөөх ажил ихэвчлэн хийж байгааг уг шалгалтын тайланд дурджээ.
158. Хүүхдийн хөдөлмөрийн чиглэлээр нийслэл хотод 4 төрийн бус байгууллага
хүүхдийг хүнд хөдөлмөрөөс хөндийрүүлэх, амралт, чөлөөт цагаа хамт олны дунд өнгөрүүлэх,
нийгэмших, хөгжих боломжоор хангахад хязгаармагдмал нөөцийн хүрээнд ажиллаж байна.
159. Тайлант хугацаанд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO/IPEC)-аас энэ
чиглэлээр тусламж, дэмжлэгийг үргэлжлүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй. Учир нь
Монгол Улсыг дунд орлоготой орны жагсаалтад шилжсэн гэж АЙПЕК хөтөлбөрөө 2011
онд дуусгасантай холбоотой юм.
Уралдаанч хүүхэд
160. Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн олон талын
арга хэмжээ авч байна. Уралдаанч хүүхдийн бүртгэлийн систем бий болж, уралдаан
бүрийг түүнд оролцох хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хянах мэдээллийн нэгдсэн сан бий
болгосон. (www; \\http; unaach.nac.gov.mn) Уралдаанч хүүхдийн амьдрах нөхцөл, сурах
боломжийг сайжруулах, эдгээр хүүхдийг хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртөх, эдийн
засгийн мөлжлөгт орохоос нь сэргийлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах асуудлаар
хамтран ажиллахаар 30 шахам тал Санамж бичигт гарын үсэг зурж төв, орон нутгийн
түвшинд ажиллаж байна.
161. Уралдаанч хүүхдэд хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэж сургах нь чухал
байна. 2013 онд уралдаанд оролцсон 4-15 насны хүүхдийн 52 хувь нь малгай, 37 хувь нь
нүдний шил, 41 хувь нь хантааз, 41 хувь нь өвдгөвч, 52 хувь нь гутал өмссөн байна. Нэгтгэн
дүгнэж үзвэл уралдаанч хүүхдийн 74 хувь ямар нэг төрлийн хамгаалалтын хувцас, хэрэглэл
өмссөн, 22 хувь нь дээр дурдсан 5 төрлийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүгдийг нь
өмсжээ. Гэсэн хэдий ч 4 хүүхэд тутмын нэг нь (26 хувь) хурдан морины уралдаанд орохдоо
ямар ч хамгаалалтын хувцас өмсөөгүй гэсэн судалгааны дүн байна. Хамгаалалтын хувцас,
хэрэгслийг зөвхөн уралдааны үед өмсөх хандлага байна. Түүнийг цаашид уралдааны
бэлтгэл сунгаа, үсэргээ, тарлах үед ч өмсүүлж хэвшүүлэх шаардлага байна.
162. Монгол орны зун, намар буюу урин дулаан цагийн уралдаанд хүүхэд оролцохыг
хориглох боломж тун бага, харин өвөл, хавар болох уралдаан хүүхдэд эрсдэл өндөр тул
294
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents