ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Д. Хувийн нууц хадгалах 16 дугаар зүйл 103. Монгол Улсын Үндсэн хуульд “иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тунхагласан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу энэхүү эрхийг зөрчих нь гэмт хэрэгт тооцогддог. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуульд хүүхдийн эцэг, эх нас барсан эсвэл асрамжийн газар шилжиж байгаа тохиолдолд эцэг, эхийн орон байрыг хүүхэд өвлөж авах эрхтэй гэж заасан. Тухайн байрыг түр хугацаагаар эзэмшиж оршин сууж буй этгээд хүүхдийг шаардсан даруйд орон байрыг чөлөөлж өгөх үүрэгтэй. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр асуудлыг шийдвэрлэнэ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэргүйгээр аливаа нэгжлэг хийх, баривчлах, урьдчилан хорих, хорих, яллах болон эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон. 104. Эдгээр эрхийг хуулиар баталгаажуулсан боловч хүүхдүүдийн эрхээ мэдэж, эдлэх талаарх мэдлэг хангалтгүй байдаг. Бидний зорилго бол хүүхдүүдэд эдгээр эрхээ мэдэх, хэрэгжүүлэхэд нь туслах, мөн эдгээр эрхүүдийг хууль тогтоомжид ойлгомжтойгоор тусгах явдал юм. Е. Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрх 37 дугаар зүйл 105. 18 нас хүрээгүй хүүхдийн сэтгэхүйн болон бие махбодийн онцлогийг харгалзан Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар тусгай хамгаалалт бий болгосон. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14-р хэсэг болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд “хэнийг ч эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгийгээр нэр төрийг нь доромжлон харьцаж, шийтгэж болохгүй бөгөөд эрхээ шүүхээр хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйл гэм буруугүй хүнийг эрүүгийн хариуцлагад татахаас хамгаалсан. Мөн хуулийн 203 дугаар зүйлд нь хууль бусаар эрүүгийн хариуцлага ногдуулах болон хууль бус шийдвэр гаргахыг хориглосон. Эрүүгийн хуулийн 206 дугаар зүйлд хэнийг ч мэдүүлэг өгүүлэхээр албадаж болохгүй гэж заасан. 106. Эдгээр хуулиудын заалтууд нь хүүхдийн эрхийг хамгаалахад чухал үүрэгтэй бөгөөд хүүхдийн талаарх шүүхийн бодлого хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад чиглэгддэг. Цагдаагийн байгууллагад хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах тусгай нэгж ажилладаг. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эсвэл дахин гэмт хэрэг үйлдсэн онцгой тохиолдолд хүүхдэд хорих ял оногдуулж болохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд 18 насанд хүрээгүй хүүхдэд 10 жилээс илүү хугацаагаар хорих ял оногдуулахыг хориглосон. 107. Энэ талаарх хүүхдийн эрхийг хамгаалах хуулиудын заалт болон төрийн бодлого тийм ч муу биш байна. Гэсэн хэдий ч хойд эцэг, эхтэйгээ амьдарч буй хүүхдүүдийн бодит нөхцөл байдал болон хохирогч хүүхдүүдийн тооны талаар бодитой судалгаа хийгдээгүй 29

Select target paragraph3