ЗУРГАДУГААР БҮЛЭГ г. Хүүхдийн нэвтэрхий толь, танин мэдэхүйн холбогдолтой номыг хэвлэх, мэдээллийг түгээх тогтолцоог сайжруулах арга хэмжээ авах; Г. Эвлэлдэн нэгдэх, тайван замаар цуглах эрх 15 дугааð зүйл 99. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т Монгол Улсын иргэн бүр нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй бөгөөд иргэнийг гишүүнийх нь хувьд ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглосон. Түүнчлэн тайван замаар жагсаал, цуглаан хийхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Үүнийг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар (1994) зохицуулсан. 100. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүүхдийн сайн дурын зургаан байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 8,000 гишүүнтэй Сүхбаатарын нэрэмжит Монголын хүүхдийн Байгууллага, Монголын өсвөр үеийнхний холбоо (албан ёсны гишүүнчлэлгүй хөдөлгөөн), 5,000 гишүүнтэй Монголын скаутын холбоо, 900 гишүүнтэй Залуу техникчдийн холбоо, Эх дэлхий холбоо (гишүүнчлэлгүй), 500 гишүүнтэй Гадаад хэл сонирхогчдын холбоо зэрэг орно. Монголын хүүхдийн холбоо бусад байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтарч ажиллах зорилгоор 1991 онд байгуулагдсан. Хөдөө орон нутагт тухайн орон нутгийн хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлэх боломжийг хангах хэд хэдэн хүүхдийн холбоо, нийгэмлэг үйл ажиллагаа явуулж байна. 101. Хүүхдүүдийн эвлэлдэн нэгдэх эрхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд Засгийн газрын бодлого түүний байгууллагуудаар дамжин энэ эрхийг аль болох эдлүүлэх боломжийг хангах байдлаар илэрч байна. Энэ эрхийн талаарх ерөнхий хандлага эерэг байна. Гэвч зарим нэг бэрхшээлүүд учирч байна. Үүнд: а. Эдгээр хүүхдийн байгууллагуудын санхүүжилтийн талаар ерөнхий зохицуулалт байхгүй байна. б. Засгийн газрын зүгээс эдгээр байгууллагад тодорхой дэмжлэг үзүүлэх зохистой тогтолцоо байхгүй байна. 102. Энэхүү бэрхшээлийг харгалзан дараах арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. а. Төрийн бус байгууллага болон Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн хуулийн төслүүдэд хүүхдүүдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж тусгах; б. Хүүхдийн байгууллагуудад Засгийн газрын дэмжлэг дор үйл ажиллагаа явуулах боломж олгох тогтолцоо бий болгох; в. Хүүхдүүд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх мэргэжилтнүүд, багш нарт зориулсан сургалт зохион байгуулах; 28

Select target paragraph3