ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 84. Засгийн Газрын тухай хуульд төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах талаар тодорхой заасан байдаг. Түүнчлэн гэр бүлийн амьдралд сөрөг асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх гэр бүлийн боловсрол олгох сургалт, үйлчилгээний хэрэгцээ түгээмэл шаардлагатай байна. 85. 2009 онд батлагдсан Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу иргэн бүрт жил бүр хишиг хувь ноогдуулж, дунджаар 1,5 сая төгрөгийг олгосон байна. 2013 оноос дээрх хуулийг өөрчилж, 18 хүртэл насны хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөгийг “Хүүхдийн мөнгө” нэрээр олгож байна. Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгосон үйлчилгээ нь 2013 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 960279 хүүхдэд 228,9 тэрбум төгрөг болсон бөгөөд эдгээр хүүхдийн 60 гаруй хувь нь мөнгөө банкинд байршуулж, хуримтлал үүсгэсэн байна. Хүүхдийн мөнгө олгох журмын 3.4, 3.5 дугаар зүйлийн дагуу асрамж, халамжийн төв, хорих ангид ял эдэлж буй хүүхэд, хараа хяналтгүй амьдарч байгаа асрамжийн 984, хараа хяналтгүй 245, эрх чөлөөг хасуулсан 4, нийт 1223 хүүхдийн 221,9 сая төгрөгийн мөнгөн хуримтлалыг хүүхдийн нэрийн дансанд байршуулсан байна. Эмзэг бүлгийн гэр бүл, хүүхдэд зориулсан үйлчилгээ 86. 2013 онд Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах аргачлалын дагуу ядуу, дэмжлэг авах шаардлагатай 15000 өрхийн 65 мянган иргэн оролцож, хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулжээ. Өрхийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад орон нутагт Нийгмийн даатгалын хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн хэлтэс зэрэг байгууллага хамтран ажиллаж, өрхийн гишүүдийн хөгжилд чухал нөлөөтэй 20 үзүүлэлтээр үнэлгээ хийж, нэн шаардлагатай нийгмийн суурь үйлчилгээг уялдуулан зуучлах, сургалтад хамруулах, чадваржуулах ажлыг хэрэгжүүлжээ. Өрхийн сургалт нь гэр бүлийн гишүүдэд эерэг зан үйл төлөвшүүлэх, өөртөө санаа тавих, хариуцлага хүлээх чадвар, эрмэлзэлийг дэмжихэд чиглэж байна. 87. 2013 онд өрхийн амьжиргаа тодорхойлох судалгааг орон даяар зохион байгуулж, 712,044 өрхийн 2,360,мянга гаруй иргэний мэдээллийг агуулсан салбар дундын цахим мэдээллийн санг үүсгээд байна. Энэ санг ашиглан, хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд уг үйлчилгээнд хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай, хамгийн бага хэрэглээтэй 15131 өрхийн, 87217 иргэн хамрагдаж байна. Эдгээрийн 47523 нь насанд хүрсэн хүн, 39694 нь 18 хүртэл насны хүүхэд байна. Хүнсний эрхийн бичгийг насанд хүрсэн нэг иргэнд сар бүр 10,000 төг, хүүхдэд сар бүр 5,000 төгрөг олгохоор журамлан хэрэгжүүлж эхэллээ. Эрхийн бичгийг хөдөөгийн сумдад бэлэн хэлбэрээр, харин нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төвд цахим картаар олгож байна. Мөн ЭМЯтай хамтран ядуу өрхийн эрүүл мэндийн картын үйлчилгээнд 16883 өрхийн, 119187 гишүүдийг хамруулсан байна. Асрамжийн үйлчилгээ 88. ХАХНХ-ын Сайд 2013 онд “Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын мөрдөх үлгэрчилсэн дүрэм”-ийг шинэчлэн баталсан байна. Энэ дүрэм ёсоор хүүхдийн асрамж, халамжийн төв нь асран халамжлагч нь нас барсны улмаас асран хамгаалагч, 279

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents