ЗУРГАДУГААР БҮЛЭГ
2013 онд 279 хүүхэд биеэ махбодын аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн гэж
цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэд
хүчирхийлэлд өртөх шалтгаан нөхцөл маш олон талтай хэвээр байна. Иймд сургууль,
цэцэрлэгийн орчин нөхцөл, нэг анги, нэг багшид ноогдох хүүхдийн тоо, багшийг
бэлтгэсэн, сургасан байдал зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллийг судлах шаардлага
гарч байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд гарч байгаа ихэнх хүчирхийлэлд багш нь
хүүхдийг ямар нэг хэлбэрээр хүчирхийлсэн байдлаар илэрч, багш шийтгэл авсаар
байна. Иймд багш нарыг хүчирхийлэлгүй заах арга зүйд сургах, урьдчилан сэргийлэх,
зайлшгүй нөхцөлд хамгаалах тогтолцоог хөгжүүлэх, багшийн ажиллах орчинг сайжруулах
шаардлагатайг нотолж байна.
79. УИХ 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Засгийн Газар
2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг
батлан гаргасан. ХЗЯ, ЭМЯ, НХХЯ зэрэг төрийн төв байгууллага дээрх хууль, хөтөлбөрийг
хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмыг боловсруулж, баталсан байна.
80. Хүчирхийлэлд өртөгсдөд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв байгуулах төслийн
хүрээнд урьдчилсан тооцоог хийх замаар Говь –Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Завхан
аймгийн Цагдаагийн газарт түшиглэсэн загвар төвийг НҮБ-ын Хүн амын сантай хамтран
байгууллаа.
Тав. Гэр бүлийн орчин ба асран хамгаалал
Гэр бүлд чиглэсэн үйлчилгээ
81. Засгийн Газар аймаг, нийслэлд хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх зорилготой
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газрыг байгууллаа. Нийслэлийн дүүрэгт хүн амын
төвлөрөл, үйлчилгээний хэрэгцээг харгалзан, 9 дүүрэгт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв
шинээр байгуулав.
82. Монгол Улсын бүх шатанд нийгмийн халамж, үйлчилгээг хүмүүст хүргэх чиглэлээр
1500 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгад нийгмийн ажилтан нь “хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих
чиглэлээр батлагдсан үндэсний хөтөлбөр, арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг
эрүүл мэндийн, боловсролын болон бусад нийгмийн ажилтантай хамтран зохион байгуулах”
чиг үүрэгтэй гэж заасан байна. Энэ хүрээнд нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах хоёр
удаагийн шаталсан сургалтыг 2013-2014 онд зохион байгуулж, эхний удаагийн сургалтад
1217, хоёр дахь удаагийн сургалтад 1311 хүнийг хамруулсан байна.
83. Гэр бүлийн зөвлөлгөө өгөх төвд тавигдах нийтлэг шаардлага “MNS 6417”
стандартыг 2013 онд баталснаар Монгол Улсын хэмжээнд гэр бүлд зөвлөн туслах
үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын ажилтны үүрэг,
үйл ажиллагааны чиглэл, агуулга, хэм хэмжээг тогтоож өглөө. Гэр бүлийг дэмжих
үйлчилгээнд юуны өмнө эмзэг бүлгийн, ажилгүй, зан төлөвийн өөрчлөлттэй, амьдрах
чадвар сул, архины, дон, муу зуршил бүхий иргэн, тэдний гэр бүлийн гишүүдтэй ажиллах,
нөлөөлөх үйлчилгээ, төдийгүй тодорхой мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг бэлтгэх,
чадваржуулах, хүний нөөцийг бэлтгэх зэрэг асуудал тулгарч байна.
278
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents