ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Улсын хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, үйлдвэрлэл, техникийн ослын улмаас 2009 онд 41 хүүхэд, 2010 онд 68 хүүхэд, 2011 онд 41 хүүхэд, 2012 онд 56, 2013 онд 44 хүүхэд амь насаа алдсан нь харамсалтай. Өнгөрсөн хугацаанд золгүй тохиолдлоор нас барсан 259 хүүхдийн нас баралтын шалтгааныг задалж үзвэл обьектын гал түймэрт 107, нуурын усанд 114, аянгад 7, хүчтэй салхи шуурганд 5, үерт 18, бичил уурхайн осолд 2, хурдан морины уралдааны осол гэмтлээс 6 хүүхэд эндсэн байв. 63. Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилгыг Засгийн Газар 2011-2012 онд дэмжиж ажилласан байна. Энэ хүрээнд хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх олон нийтийн санаачилгыг өрнүүлэх удирдамжид үйл ажиллагааны стратеги, оролцогч, дэмжигч талуудын хамтран ажиллах арга зүйг тодорхойлсон байна. Санаачилгын хүрээнд нийгэм, ахуйн ослоос сэргийлэх, зам, тээврийн ослоос сэргийлэх, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүнд, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс сэргийлэх, гамшгийн аюулаас сэргийлэх гэсэн үндсэн чиглэлээр Ажлын хэсэг хороо байгуулагдан, эцэг эх, хүүхэд, олон нийтэд нөлөөлөх, хамтран ажиллахыг эрмэлзэн, хэрэгжилтийн тайланг жил бүр гаргаж, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлд танилцуулсан байна. Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх 64. Хүүхдийг өөртэй нь холбоотой асуудлыг шүүх буюу захиргааны журмаар хэлэлцэхэд шууд, эсвэл хуульд заасны дагуу төлөөлөгч, зохих байгууллагаар дамжуулан үг хэлэх бололцоог хүүхдэд олгосон. 65. Эрхэлсэн сайдын тушаалаар баталсан “Хүүхдийн оролцоог дэмжих стратеги”-д хүүхдийг сонсох, механизмыг хууль, тогтоомж, дүрэм, журамд тусгах, хүүхдэд үзэл бодлоо болон өөрийгөө илэрхийлэн ойлгуулах чадварыг хөгжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хүүхэдтэй холбоотой асуудал хэлэлцэхдээ хүүхдийн санал бодлыг сонсох, шийдвэртээ тусгах, хүүхдийн санал бодлыг хэрхэн тусгасан талаар эргэн мэдээлэх, мөн хүүхдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж, хариу өгөх тогтолцоог хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байна. 66. Стратегийн дагуу аймаг, дүүрэг, нийслэлд хүүхдийн чуулган жил бүр болж, хүүхдүүд, хүүхдийн төлөөлөл хамтран ярилцах, тулгамдсан асуудал, дуу хоолой, санал хүсэлтээ шийдвэр гаргагч нарт сонсгодог хэлбэр нэгэнт тогтоод байна. Тайлангийн хугацаанд орон нутаг, үндэсний хэмжээнд жил бүр хүүхдийн чуулганыг зохион байгуулж, мөн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, хурдан морь унадаг хүүхдийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулан, хэлэлцэж тэнд хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлэн, өөрсдийгөө сонсгох, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх, түүнийг нь шийдвэрлэх хүсэл зориг гаргах зэрэг үйл ажиллагааг явуулдаг хэлбэр орон нутагт түгээмэл байна. Дөрөв. Иргэний эрх, эрх чөлөө Нэр, харьяалал, бүртгэл 67. Гэр бүлийн тухай хуульд эцэг,эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр, овог өгнө гэж заасан ба олдсон хүүхдэд сум, дүүргийн Засаг дарга, эсвэл иргэний бүртгэлийн 275

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents