ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Амьд явах эрхийг хамгаалах
59. Хүүхэд амьд явах жам ёсны эрхтэй бөгөөд Засгийн Газар хүүхэд бүрийг эсэн
мэнд амьдрах, хөгжих бололцоогоор дээд зэргээр хангах үүрэгтэй.
60. 1990 онд 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл 1000
амьд төрөлтөд 87.5, нялхсын эндэгдлийн түвшин 63.4 байсан бол 2007 онд энэ үзүүлэлт
22.1 ба 17.8 болж, Мянганы хөгжлийн зорилтоо хангасан тул 2008 онд УИХ –ын 25 дугаар
тогтоолоор Засгийн Газраас хүрсэн амжилтаа бататгахын тулд 1000 амьд төрөлтөд ногдох
тав хүртэл насны хүүхдийн эндэгдлийг 21.0, нялхсын эндэгдлийг 15.0-д хүргэх шинэ
зорилтуудыг дэвшүүлсэн юм. Хүн ам зүйн 2009 -2013 оны статистик мэдээллээс харахад
жилд дундажаар 19 хүртэл насны 2000 орчим хүүхэд нас барж байгаа ба нийт хүн амын
нас баралтын 10 гаруй хувийг эзэлж байна.
61. 2013 оны байдлаар нялхсын болон тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл 1990
оноос хойшхи 20 жилийн хугацаанд эрчимтэй буурч байна.
Хүснэгт 6. Нялхсын болон тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл
1990-2013 он.ЭМЯ
Улаан - 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл,
Цэнхэр - нялхсын эндэгдэл
Нийт бүртгэгдсэн тав хүртэл насны хүүхдийн нийт нас баралтын 20 хувь нь
эмнэлгээс бусад газарт тохиолдсон нь нас барж буй 5 хүүхэд тутмын нэг нь эмнэлгийн
тусламж авч чадаагүй байгааг харуулж байна. Эдгээр нь гэнэтийн осол гэмтэл болон
төвөөс алслагдсан газар зүйн байрлалаас үүдэлтэй юм.
62. Улсын хэмжээнд 2009 онд зам тээврийн осолд орсон 552 хүүхдийн 36, 2010 онд
осолд орсон 617 хүүхдийн 28, 2011 онд осолд орсон 962 хүүхдийн 40, 2012 онд осолд
орсон 959 хүүхдийн 43, 2013 онд осолд орсон 1218 хүүхдийн 37 нь амиа алдсан байна.
2009 -2013 онд нийт 4074 хүүхэд зам, тээврийн ослын хохирогч болсны 35,0 хувь нь 0-6
насны, 48,0 хувь нь 7-14 насны, 16,5 хувь нь 15 -17 насны хүүхэд байв. Зам тээврийн
осолд өртсөн хүүхдийн 77,6 хувь явган зорчихдоо, 21,1 хувь нь автомашинд, 1,1 хувь
нь унадаг дугуйгаар явж байхдаа хохирчээ. Эдгээр хүүхдийн 57,6 хувь хөвгүүд байжээ.
274
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents