ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
орон нутгийн загварыг туршиж, түүнчлэн сайн засаглалыг хөгжүүлэхийн тулд хүүхдүүд
улсын төсөвт дүн шинжилгээ хийх төсөл хэрэгжүүлсэн байна. Боловсрол хөтөлбөр нь
хүүхдэд ээлтэй цэцэрлэгийг загвар орон нутагт, алслагдсан хөдөө нутгийн малчин өрхийн
хүүхдийн бага боловсролыг дэмжих төслийг сонгосон орон нутагт хэрэгжүүлсэн байна.
Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд
эндэх ёсгүй” сэдвээр сум дундын эмнэлэгт нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн
байна. Түүнчлэн эрүүл мэнд, хоол тэжээл, ДОХ/ХДХВ болон гамшиг, аюулгүй байдлын
асуудлыг хэсэгчлэн тусгасан байна. ХИС нь 2013 онд дээрх үйл ажиллагаанд 2,4 тэрбум
төгрөгийн санхүүжилт хийж, 29183 хүүхдэд хүрч ажилласан байна.
45. Италийн төрийн бус АЙФО. Энэ байгууллагын санаачилгаар ДЭМБ, ЭМЯтай хамтран, Монгол Улс нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах хандлагыг 1991
оноос эхэлснээс хойш 20-иод жилийн дотор 21 аймаг 9 дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр хэрэгжиж,
үндэсний хэмжээний хөтөлбөр болсон. Тус хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаагаар
2010 онд 0-15 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 11175, 2011 онд 11373, 2012
онд 11781, 2013 онд 11628 хүүхэд байна. Эдгээр хүүхдийн тоо 2010 оноос 2012 оныг
хүртэл 5.4 хувиар өссөн бол 2012 оноос 2013 оныг хүртэл 1.2 хувиар буурсан байна. Тус
хөтөлбөрийн хүрээнд жил бүр 21 аймаг, 9 дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоон
мэдээлэл, судалгааг тусгай маягтын дагуу татан авч, СЗҮТ-д нэгтгэн мэдээллийн сан
үүсгэн байршуулж байна.
46. Норвегийн тусламжийн байгууллага (НЛМ) Эрүүл мэндийн анхан шатны
тусламж үйлчилгээг бэхжүүлэх төсөл нь Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн баруун
бүсийн аймгийг хамран, 2008-2012 онд хугацаанд амжилттай хэрэгжсэн үр дүн гарсан
тул уг төслийн хоёр дахь үеийг үргэлжлүүлж байна. “Хүүхдийн эрх хөгжил” төсөл (ХЭХТ)
2009-2013 онд Ховд аймаг болон Улаанбаатар хотын гурван дүүрэгт амжилттай хэрэгжиж
үр дүнгийн үнэлгээ хийж байна. Энэ байгууллага хүүхэд, гэр бүлд чиглэсэн баруун бүсийн
аймгийн сургуулийн дотуур байрны нөхцөлийг сайжруулах төсөлд багагүй хөрөнгө
оруулалт хийж, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж, олон нааштай үр дүнг гаргаад байна.
Тус байгууллага нь хөдөөгийн алслагдсан сум, орон нутагт сургуулийн дотуур байрны
орчныг сайжруулах, хүүхэдтэй ажилладаг багш, ажилчдын хандлагыг өөрчлөх, боловсон
хүчнийг чадавхжуулах, хүүхдийн эрхийг орон нутагт сурталчлах зорилгоор 2009-2013 онд
хэрэгжүүлсэн төслүүдээ 2014-2018 онд Ховд, Баян-Өлгий аймагт “Хүүхдийн эрх, хөгжил
2” нэртэй үргэлжлүүлэхэд гол түнш, хамтрагч байгууллага нь Хүүхдийн төлөө Үндэсний
газар байна.
47. Монгол Улсад хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчинг сайжруулах, эрүүл
мэндийг хамгаалах чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк
санхүүгийн байгууллагууд, Америк, Япон, Нидерланд, Австри зэрэг улсын Засгийн Газар
дэмжлэг үзүүлж байна.
48. Монгол Улсын цэргийн бие бүрэлдэхүүн Афганистан, Сьери Леон, Өмнөд
Судан зэрэг оронд НҮБ-ын мандат дор энхийг дэмжих ажиллагаанд 2009-2013 онд
үүрэг гүйцэтгэж, нийт цэргийн 48 багийн 7207 алба хаагч ажиллагааны өмнөх бэлтгэл
сургалтын явцад оролцов. Хүний эрхийн тухай түгээмэл Тунхаглал, Хүүхдийн Эрхийн
271
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents