ЗУРГАДУГААР БҮЛЭГ статистикийн хорооноос гаргадаг хүүхдэд чиглэсэн судалгааны тоо, чанар дээшилсэн бөгөөд уг хорооны төсөв 2014 онд 2013 онтой харьцуулахад 440 сая төгрөгөөр нэмэгдэж, 9,3 тэрбум төгрөг болсон бол статистик судалгаанд 4,18 тэрбум төгрөг хуваарилсан байна. Улсын хэмжээний статистик судалгааны хувьд сэдэвчлэн тогтмол явагддаг “эрүүл мэндийн”, “нөхөн үржихүйн”, “хүүхэд хөгжил” гэсэн гурван төрлийн судалгааг нэгтгэн, анх удаа “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г явуулж, түүнд 1,7 тэрбум төгрөг, өрхийн нийгэм, эдийн судалгаанд 1,9 тэрбум төгрөг зарцууллаа. 42. НҮБХС. Энэ байгууллагатай Засгийн Газар хамтран ажилласан олон жилийн арвин туршлагатай. НҮБХС нь 2012 -2016 онд үндэсний түвшинд хүүхдийн эрхийг бүрэн дүүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд хөрөнгө төсөв хуваарилахад анхаарах, бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, чадавхи бэхжүүлэхэд туслах бодлогыг баримтлан ажиллаж байна. Уг бодлогыг 1/ Хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн нийгмийн бодлого, хөрөнгө оруулалт, ухуулга нөлөөлөл, 2/ Бага насны хүүхдэд чиглэсэн цогц бөгөөд хүртээмжтэй үйл ажиллагаа, 3/ 6-18 насны хүүхдэд чиглэсэн цогц бөгөөд хүртээмжтэй үйл ажиллагаа гэсэн гурван хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2007 -2011 онд нийт 16 сая ам.долларын санхүүжилт үзүүлсэн бол 2012 -2016 онд 19 сая ам.долларын санхүүжилт хийхээр төлөвлөжээ. 43. Дэлхийн зөн ОУБ. Энэ байгууллага нь Монгол Улсад яаралтай тусламж, хөгжил, нөлөөллийн үйл ажиллагааг хүүхэд, гэр бүл, орон нутгийн иргэдэд үзүүлж байгаа христийн байгууллага юм. Тус байгууллага нь 1993 оноос өнөөг хүртэл нийт 16 аймгийг хамарсан хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэв. Дэлхийн зөн Монгол байгууллагын 20132017 оны стратеги дараах 5 зорилтоос бүрдэж байна. Үүнд:  Орон нутгийн иргэд, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах  Хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй, чанартай боловсролыг ээлтэй орчинд олгох  Хүүхдийг хүчирхийлэл, аливаа эрсдэлээс хамгаалах  Хүүхэд, өсвөр үеийнхнийг идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх  Гэр бүл, орон нутгийн иргэдийн байгалийн гамшиг, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чадварыг дээшлүүлэх зэрэг болно. 44. Хүүхдийг Ивээх Сан. /ХИС/-ийн Монгол дахь хөтөлбөр нь 1994 оноос эхэлсэн бөгөөд 2009 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагаар үйл ажиллагаа явуулж байна. ХИС –ийн Монгол дахь хөтөлбөр нь 2012 онд “Монгол Улсад 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө” боловсруулсан байна. Энэ стратегийн хүрээнд 1/ Хүүхэд хамгаалал, 2/ Хүүхдийн эрхийн засаглал, 3/ Боловсрол, 4/Эрүүл мэнд гэсэн үндсэн чиглэлийг тодорхойлсон байна. Үндсэн чиглэлийн хүрээнд Хүүхэд хамгаалал хөтөлбөр нь: Онцгой байдлын үед хүүхэд хамгааллын чиглэлээр хүний нөөцийг чадавхийг бэхжүүлэх төслийг хүүхэд хамгааллын байгууллагуудад; Нийгэмшүүлэх циркийн төслийг Нийслэлд; Эцэг эхийн халамж, хамгаалал дутагдсан хүүхдүүдэд хүүхэд төвөөр дамжуулан нийгмийн үйлчилгээ үзүүлэх төслийг Нийслэлд тус тус хэрэгжүүлсэн байна. Хүүхэд ээлтэй засаглалын хөтөлбөр нь Сайн засаглалд хүүхдийн оролцоог хангах 270

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents