ЗУРГАДУГААР БҮЛЭГ Зураг 5. Хүүхдэд зориулсан нийт зарцуулалтад нийгмийн салбар тус бүрийн эзлэх хувь Эх сурвалж: Нийгмийн салбарын төсвийн шинжилгээ: Хүүхдэд зориулдаг хөрөнгө оруулалт судалгааны багийн тооцоолол, 2014 Авилга, ашиг сонирхлын зөрчил, аудит, хяналт шалгалт 34. Авилгатай тэмцэх үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь төрийн албан хаагч жилд олсон нийт орлогынхоо эх үүсвэр, тоо хэмжээг Авилгатай тэмцэх газар /АТГ/-т нотлоход оршдог юм. АТГ 2009 онд 54000, 2010 онд 56000, 2011 онд 58000, 2012 онд 45000 төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч, хяналт тавьж байна. Сүүлийн үед АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны эрх зүйн орчин сайжирч байна. 35. Энэ газраас 2009 онд 2483, 2010 онд 8883, 2011 онд 11798, 2012 онд 18095 төрийн албан хаагчийг хамруулан, “Авлигын талаарх ойлголт, авлигын шалтгаан, хор хөнөөл”, “Авилгын эсрэг хууль тогтоомж”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Үндэсний шударга ёсны тогтолцоо” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, авилгыг үл тэвчих ёс зүйг төлөвшүүлэх ажлыг хийж байна. 36. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 3, 7, 8, 9 дүгээр ангид судлах “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичигт “Шударга ёс” сэдвээр агуулгыг нь баяжуулах судалгаа хийж байна. 37. “Хүүхдийн шударга байдлын төлөв” судалгааг 2012-2014 онд БНСУ-ын Транспрэнси интернэшнл байгууллагын боловсруулсан арга зүйгээр явуулсан байна. Хүүхдийн шударга байдлын түвшинг 1-5 оноогоор үнэлсэн бөгөөд уг үзүүлэлт 2013 онд 3.71 гарсан нь 2010 оныхоос 0.48 пункт, 2012 оныхоос 0.78 пунктээр тус тус өссөн байна. Судалгаагаар 12 настай хүүхдийн шударга байдлын түвшин 3.87 байсан нь бусад насны хүүхдээс өндөр байсан бол 11 настай хүүхэд хамгийн бага буюу 3.51 гарсан байв. Ёс зүй, ёс суртахууны дундаж үнэлгээ 2013 онд 3.80, зөв төлөвшлийн дундаж үнэлгээ нь 3.88, 268

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents