ЗУРГАДУГААР БҮЛЭГ Эцэг, эх нь тогтоогдоогүй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт олдсон хүүхэд Монгол Улсын иргэнд тооцогдоно. 87. Шинээр төрсөн хүүхдийг бүртгэх ажлыг орон нутгийн захиргааны бүх хэсгүүд хариуцан зохион байгуулдаг. Гэвч энэ журмыг зөрчсөн тохиолдлыг бүртгэх механизм байхгүй. 1990-ээд он хүртэл бараг бүх эхчүүд хүүхдээ эмнэлэгт төрүүлдэг байсан. Энэ тохиолдолд хүүхдийг эмнэлгийн гэрчилгээнд үндэслэн бүртгэхэд амар буюу 100 хувь хамруулж байсан. Сүүлийн хэдэн жил хөдөө орон нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээ буурсан болон ядуурлаас болж эхчүүд хүүхдээ гэртээ төрүүлэх болсноор бүртгэгдээгүй хүүхдийн тоо ихэссэн. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн тухай хуулийн төсөлд хүүхдээ цагт нь бүртгүүлэх талаарх эцэг, эхийн үүрэг хариуцлагын талаар тусгасан. Б. Хувийн онцлог байдлаа хадгалах 8 дугаар зүйл 88. Хүүхэд өөрийн хувийн онцлог байдлаа, үүнд харьяалал, нэр, бүртгэл, төрөлх хэлээрээ боловсрол эзэмших, гэр бүлийн харилцаагаа хадгалах хууль зүйн баталгааг Монгол Улс бүрдүүлж, тэдгээрийн хэрэгжилтийг хангах таатай орчин бүрдсэн. 89. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн нэрийг эцэг, эх нь өгөх ба хүүхэд бүртгүүлснээр Монгол Улсын иргэн болно. Иргэний харьяаллын тухай хуульд зааснаар 15 нас хүрээгүй хүүхэд эцэг, эхийн харьяаллыг авах ба 15 нас хүрсэн хүүхэд өөрийн (эцэг, эх харъяаллаа өөрчилсөн тохиолдолд) харьяаллаа сонгох эрхтэй гэж заасан. 90. Боловсролын тухай хуульд үндэстний цөөнхийн хүүхэд төрөлх хэлээрээ боловсрол эзэмших эрхтэйг зааж, Монгол Улсын баруун хэсэгт орших казах хүүхдүүд энэ эрхээ эдэлж байна. 91. Монголын Улсын Үндсэн хуульд иргэд хүүхдийнхээ хамт оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасан. В. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх 13 дугаар зүйл 92. Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) иргэдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг олгосон. Монгол Улсын Засгийн газар хүүхдүүдэд эдгээр эрхээ эдлэх боломж бий болгох үүднээс хэвлэл мэдээлэл, радио, телевизийн тогтмол хөтөлбөрийг явуулах, энэ зорилгоор тусгай боловсон хүчнийг бэлтгэсэн. 93. Хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах боломж олгох “Өсвөр үе” тусгай сонин байдаг. Сонин 50 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монголын радио болон телевизийн хүүхдэд зориулсан тусгай нэвтрүүлэг, хөтөлбөр байдаг. Эдгээр хөтөлбөрүүдэд радиогоор “Өглөөний мэнд”, “Улаан шугам”, телевизээр “Босго”, “Хүлээ, энд хүүхдүүд байна”, “Монголын үр хүүхдүүд хөгжтүгэй” зэрэг нэвтрүүлгүүдийг нэвтрүүлдэг. Эдгээр хөтөлбөрүүд хүүхдэд үзэл бодол, саналаа илэрхийлэх боломж 26

Select target paragraph3