ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ байгууллага, төрийн албан хаагчид; Шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахарын алба болон тэдгээр байгууллагын албан хаагчид; 4. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд; 5. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүүхдийн байгууллагын ажилтнууд; 6. Хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч, ажилтнууд; 7. Эмэгтэйчүүд, оюутан, сурагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг болно. 82. Төрийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий болгох зорилгоор “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтын модулийг Боловсролын хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлтэй хамтран боловсруулсан. Уг мдуль нь зорилтот бүлгээс хамааран, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, тодорхой хэсгүүдийг хэсэгчлэн авч ашиглах боломжтойгоос гадна сургагч багшид зориулсан мэдээллийг багтааснаараа бусад сургалтын модулиас онцлог юм. Энэ сургалтын модулийг ашиглан жил бүр зорилт бүлгийн хүний эрхийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд хамрагдсан хүний тоо жил бүрээр доорх хүснэгт 1-д харууллаа. 3. Хүснэгт 1. Хүний эрхийн сургалтад хамрагдагсдын тоо 2009 2010 2011 2012 2013 Нийт цаг 234 147 149 75 174 Нийт оролцогч 2415 2224 2012 387 1678 Нийт цаг 117 86 48 81 213 Хүний эрхийн сургалт Төлөвлөгөөт сургалт Төлөвлөгөөт бус сургалт Хүний эрхийн асуудалд төрийн бус байгууллагуудын оролцоо 83. Төрийн бус байгууллагуудын анхны орон тооны бус зөвлөл 2002 оны 3 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдаж, бүрэлдэхүүнд нь Монголын Эмнести Интернейшнл, Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв, Монголын Хүний эрхийн Төв зэрэг 11 байгууллагын төлөөлөл ажиллаж байсан бол эдүгээ 21 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн дүрмийг 2013 онд шинэчилсэн. 84. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг НҮБХХтэй хамтран жил бүр зохион байгуулж, төрийн бус байгууллагуудтай ажиллах хамтын ажиллагааны чиглэлээр нээлттэй хэлэлцэж тодорхойлдог боллоо. 253

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents