ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
төлөөлөгчтэй ажиллаж байна.
69. Хуульд заасны дагуу Комиссийн үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий, хүний
эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын
төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг. Зөвлөл нь Комиссийн үйл
ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Анхны
орон тооны бус зөвлөл 2002 оны 3 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдаж, бүрэлдэхүүнд
нь Монголын Эмнести Интернейшнл, Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв, Монголын
Хүний эрхийн Төв зэрэг 11 байгууллагын төлөөлөл ажиллаж байсан бол 2014 оны
байдлаар 19 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
70. ХЭҮК 2012 онд 428.8 сая төгрөг, 2013 онд 554.9 сая төгрөг, 2014 онд 902.5 сая
төгрөгийн төсөвтэй үйл ажиллагаа явуулж байна. Төсвийг 1/ Хүний эрхийн асуудлаар
шалгалт явуулах, судалгаа хийх, 2/ Хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар зөвлөмж,
шаардлага гаргах, 3/ Хүний эрхийн зөрчлийн тухай гомдол шийдвэрлэхтэй холбоотой
үйл ажиллагаа, 4/ Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангах үйл
ажиллагаа, 5/ Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын хүний эрхийн сургалт,
6/ Албан боловсрол болон бусад хэлбэрийн хүний эрхийн сургалтыг зохион байгуулах, 7/
Олон нийтэд чиглэсэн хүний эрхийн сурталчилгаа, 8/ Монгол Улс олон улсын гэрээгээр
хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, 9/ Дотоод хамтын ажиллагаа гэсэн
зорилтуудыг хэрэгжүүлэхэд зарцуулж, гүйцэтгэлийн үр дүнг жил бүр тайлагнаж байна.
71. Ерөнхий сайд болон Засгийн Газрын гишүүн, сайдаар удирдуулсан Жендерийн
тэгш байдлын Үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн
зөвшлийн гурван талт Үндэсний хороо, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл,
Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл зэрэг иргэдийн эрх, ашиг сонирхлыг
хамгаалах чиг үүрэгтэй орон тооны бус үндэсний бүтэц, ажлын албад үндэсний хэмжээнд
үйл ажиллагаа явуулж байна.
72. Монгол Улсын Жендерийн Үндэсний Хороо 2005 оноос хойш Жендерийн тэгш
байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайдаар ахлуулан үйл ажиллагаа
явуулж байна. Үндэсний хороо нь Засгийн Газрын гишүүд, төрийн болон иргэний
нийгмийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй бөгөөд орон нутагт салбар зөвлөлтэй
болно.
73. “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуульд заасны дагуу Хүүхдийн төлөө
Үндэсний Зөвлөл ажилладаг. Энэ зөвлөлийн 70 гаруй хувь Засгийн газрын гишүүд, сайд,
дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, 30 орчим хувь нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон
хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон үндэсний байгууллагын
төлөөлөл байдаг.
74. Засгийн Газар, ХЭҮК нь НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, бусад олон улсын
болон бүс нутгийн, гадаад орны холбогдох байгууллагуудтай хүний эрхийг хэрэгжүүлэх,
түүнтэй хамааралтай гэрээ, хэлэлцээрийг байгуулах, хэрэгжүүлэх, туршлага солилцох
талаар өргөн хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлж байна.
75. НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс бүх гишүүн орны хүний эрхийн төлөв байдлыг
4 жил тутам дүгнэн хэлэлцдэг шинэ механизм болох Хүний эрхийн төлөв байдлын
ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /Universal Periodic Review/ -ээр Монгол Улсын Хүний эрхийн
251
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents