ЗУРГАДУГААР БҮЛЭГ
зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай” тайлбар батлагдан
гарчээ.
Шүүх, төрийн захиргааны байгууллагуудын хүний эрхийн асуудалд нөлөөлөх байдал,
хүний эрх хууль бусаар зөрчигдсөн хүн нь нөхөн олговор авах боломжтой эсэх
64. Монгол Улсын Засгийн Газар нь хүний эрхийг шүүх, төрийн захиргааны
байгууллагад зөрчих, эрхэд халдсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх олон талт
арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
65. “Гэрч, хохирогчийн хамгаалах тухай” хуулийн 26 дугаар зүйлд “Гэмт хэргийн
хохирогчид Засгийн Газрын Тусгай сангийн тухай хуулийн 21 дугаар зүйлд заасан
журмын дагуу нөхөн төлбөр олгоно” гэж заасан бол Засгийн Газрын Тусгай сангийн
тухай хуулийн 21 дүгээр зүйлд, “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан” гэсэн
хэсэг орсон болно. Уг хуулийн энэ зүйлд тухайн сангийн эх үүсвэр, сангийн хөрөнгийг
зарцуулах гэмт хэргийн төрөл, зардлын нэр төрөл, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг
харилцааг зохицуулж өгсөн.
66. “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай” хуулийг УИХ 2013 онд анх удаа баталсан
бөгөөд энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн
амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа
үзүүлэх эрх зүйн үндсийг тогтооход оршиж байна. Энэ хууль батлагдсанаар Монгол
Улсад гэмт хэргийн гэрч, хохирогчийг хуулийн хүрээнд аюулгүй байдлыг нь хамгаалах,
төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хохирогчид нөхөн төлбөр олгох зэрэг харилцааны
зохицуулалтын механизмыг улам боловсронгуй болгох боломж бүрдсэн.
Дөрөв. Үндэсний түвшинд хүний эрхийг дээдлэх хүрээ
Монгол Улсын Хүний эрхийг хангах байгууллагууд,
эдгээрийн үйл ажиллагаа
67. Монгол Улсын Их Хурал 2010 онд Хүний Эрхийн дэд хороо байгуулсан бөгөөд
энэ дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлад, иргэний
харьяаллын асуудлыг хариуцаж байна. Мөн Их Хурлын харьяанд Хүний Эрхийн Үндэсний
Комисс үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдлын талаар
тайлан илтгэлээ жил бүр УИХ-д танилцуулдаг. Хүний Эрхийн Үндэсний Комиссийн тухай
хуулийн 3.1-д “Комисс нь Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан
хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин
хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага мөн” гэж заажээ.
68. ХЭҮК 3 гишүүнээс бүрдэнэ. Комиссийн гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр
мэргэшилтэй, хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг, туршлагатай, ял шийтгэлгүй, 35
нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна. Комиссийн гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Их
Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын Дээд Шүүхийн саналыг үндэслэн Улсын Их
Хурлын дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 6 жил, Комиссын
даргыг Улсын Их Хурлын дарга санал болгосноор Комиссийн гишүүдээс Улсын Их Хурал
3 жилийн хугацаагаар тус тус томилдог. Комиссийн ажлын алба нь 23 хүнтэй, 21 аймагт
250
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents