ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 83. Хийх ажлууд: а. Хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрхийг хүндэтгэх талаарх багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхийн ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах; б. Хүүхдийн асуудлаар мэргэшсэн хуульчид, социологичид, бусад мэргэжлийн хүмүүсийг бэлтгэж, сургах; в. Хүүхдүүдийн үзэл бодлыг үнэлж дүгнэх төв байгууллагыг байгуулах; г. Хэвлэл мэдээллээр дамжуулан хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг дээшлүүлэх; д. Хүүхдийн эрхтэй холбоотой хууль тогтоомжид хүүхдийн энэ эрхийг хуульчлан баталгаажуулах; е. Хүүхдийн тусгай шүүхийг байгуулж, хуульчдыг сургах. IV хэсэг. Иргэний эрх, эрх чөлөө А. Нэр авах ба иргэний харьяалалтай байх 7 дугаар зүйл 84. Хүүхдийн төрсний дараа нэн даруй бүртгүүлэх, нэр авах болон иргэний харьяалалтай болох эрхүүд Гэр бүлийн тухай хууль (1973 он), Гэр бүлийг бүртгэх заавар, Иргэний бүртгэлийн тухай хууль болон Паспорт болон бүртгэлийн дүрэм (1984 он)-ийн холбогдох заалтуудаар баталгаажсан. Эдгээр хууль, журамд зааснаар хүүхдийг эцэг, эх эсвэл тэдгээрийн бичгэн хүсэлтээр орон нутгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ. Хэрэв эцэг, эх хүнд өвчтэй, нас барсан эсвэл хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас биечлэн бүртгүүлэх боломжгүй бол эмнэлгийн удирдлага эсвэл асрамжийн газар эсвэл хүүхдийн төрөл төрөгсөд хүүхдийг бүртгүүлж болно. Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Эцэг, эхүүд хүүхдээ тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй бол торгууль төлнө. Хүүхдийг бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлэх ёстой ба нэрийг эцэг, эх өгнө. Үүнд: а. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг б. Эцэг, эхийн паспорт в. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ. 85. Хүүхдийг бүртгэсэн даруйд төрсний гэрчилгээ олгоно. Хүүхэд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авмагц Монгол Улсын иргэн болно. Монгол Улсын Иргэний харьяаллын тухай хуулийн дагуу хүүхэд төрсөн газраас үл хамааран хүүхдийн эцэг, эх хоёулаа эсвэл аль нэг нь Монгол Улсын иргэн бол Монгол Улсын иргэний харьяалалтай болно гэж заасан. Хэрэв, эцэг, эх харьяаллаа сольсон тохиолдолд 15 нас хүрээгүй хүүхэд автоматаар Монгол Улсын иргэн болно. Хэрэв хүүхэд 15 нас хүрсэн бол иргэний харьяаллын асуудлыг хүүхдийн саналыг харгалзан шийдвэрлэнэ. 86. Хаягдсан болон олдсон хүүхдийг асран хамгаалагч, асрамжийн газар эсвэл цагдаагийн байгууллага 3 хоногийн дотор орон нутгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ. 25

Select target paragraph3