ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
57. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй,
эмэгтэй хүний тэгш эрх. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд
батлагдсан. Энэ хуулиар эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинжээр ялгаварлан гадуурхах
явдлыг арилгах, улмаар улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, гэр бүлд
жендерийн тэгш байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгосон.
58. Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх
эрх. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу
шийдвэрлэх үүрэгтэй. Иргэдийн санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх чиг үүрэг 11 -11
тусгай дугаарын үйлчилгээ, мөн мессеж, интернетийн веб хуудсыг үндэсний хэмжээнд
2012 оноос ажиллуулж байна.
59. Халдашгүй, чөлөөтэй байх эрх.Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур
мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг
хориглоно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар бүлэг сэжигтэнг баривчлах үйл
ажиллагааг зохицуулсан байна. Энэ бүлэгт сэжигтэн оргон зугтахыг завдсан, эсвэл хүнд,
онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай баримт байгаа бол түүнийг баривчлаж болох ба
хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нь сэжигтнийг баривчлах тухай тогтоол үйлдэж прокурорт
танилцуулах ба прокурор нь шүүхэд танилцуулж шийдвэрлэхээр заажээ.
60. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайланд
“..2008-2010 оны судалгаагаар 630 хүнийг хойшлуулшгүй үндэслэлээр баривчилсныг
шүүхэд мэдэгдээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Энэ нь нийт баривчлагдсан хүний
34 хувийг эзэлж байх бөгөөд тэдний эрх, эрх чөлөө ямар үндэслэлээр хязгаарлагдаж
байгааг шүүх хянах боломжгүй болж байна” гэж дурджээ.
61. Шүүх 2013 эхний хагас жилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 ба 59 дүгээр
зүйлд заасан үндэслэлээр 421 сэжигтнийг баривчлах тухай материалыг хүлээн авч, 384
сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгож, үлдсэнд зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
2. Хүний эрхийн гэрээ, конвенциудын заалтыг үндэсний
эрх зүйн тогтолцоонд нийцүүлсэн байдал
62. Хүний амьд явах эрхийг ноцтойгоор зөрчсөн “2008 оны долдугаар сарын 1-ний
үйл явдал”-ын сургамжид үндэслэн, хүний эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлах, нөгөө
талаар хүний эрхийг ямар ч тохиолдолд үл хөндөх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг
хэрэгжүүлэх механизмыг Онц байдлын тухай болон Дайчилгааны тухай, Хохирогчид нөхөн
төлбөр олгох тухай зэрэг хуулиудын шинэчилсэн өөрчлөлтөд тусгасан болно. Монгол Улсын
нэгдэн орсон гэрээнүүдэд үндэсний хууль тогтоомж хэрхэн нийцэж байгааг судалсны үр
дүнд Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх, Авилгын тухай болон Эрүүгийн шүүхийн тухай
хуулиудыг Ромын дүрэм, Авилгын эсрэг Конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай
гэмт хэргийн эсрэг НҮБ-ын Конвенц /Палермо, түүний проткол/, Эрүүдэн шүүх болон бусад
хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн
эсрэг Конвенциудад нийцүүлэн өөрчлөхөөр ажиллаж байна.
63. Мөн Улсын Дээд Шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 28 –ны өдрийн 09 дүгээр
тогтоолоор “Монгол Улсын олон гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн
249
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents