ЗУРГАДУГААР БҮЛЭГ хороонд ажиллаж байна. 50. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18 хүртэл насны хүүхэд, тэтгэврээс өөр орлогогүй иргэн, хүүхдээ 2, ихэр бол 3 нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх/эцэг, хугацаат цэргийн албан хаагч, мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний эрүүл мэндийн даатгалыг төр хариуцах болов. 51. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх. Хүн амд өвчнөөс урьдчилан сэргийлэх, гаж зуршлаас ангид байх, боловсрол олгоход чиглэсэн өөрчлөлтийг Засгийн Газрын Тусгай сангийн тухай хуульд /2010 онд/ оруулснаар Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь архи, согтууруулах ундааны онцгой татварын 1 хувь, эмийн импортын болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой албан татварын 2 хувиас бүрдэх болов. Ингэснээр эрүүл мэндийг дэмжих сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, хүн амд чиглэсэн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа өргөжлөө. 52. Сурч боловсрох эрх. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгодог. Хүн бүрт боловсролыг адил, тэгш олгохын тулд онцгой анхаарал хандуулж, 2000 оноос эхлэн дотуур байрны хүүхдийн бүх зардлыг төрөөс бүрэн хариуцах, нийгмийн эмзэг бүлгийн өрхийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг буцалтгүй тусламж болгон олгох, 2009 -2010 оны хичээлийн жилээс эхлэн бага ангийн хүүхдийн сурах бичгийг төрөөс үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн “Үдийн цай” хөтөлбөрийг өргөжүүлэн, “Үдийн хоол” хөтөлбөр болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Монгол Улсын 21 аймгийн төв болон 331 сум, Улаанбаатар хотын дүүрэг бүрт Насан туршийн боловсролын “Гэгээрэл” төв үйл ажиллагаа явуулж байна. 53. Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх. Иргэд төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. УИХ 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталснаар сонсогчийн бүртгэх, санал авах, үр дүнг нэгтгэх, хянах сонгуулийн үйл ажиллагааг илүү шуурхай явуулах, сонгуулийн автоматжуулсан систем ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Үүний хамт сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, хянах, нийтэд танилцуулахад холбогдох хуулийн зүйл, заалтыг шинэчлэв. Мөн гадаадад амьдарч байгаа 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн саналаа өгөх боломж бүрдсэн. 54. Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх. Монгол Улсад иргэний нийгмийн байгууллага нь нам, төрийн бус байгууллага гэсэн хоёр хэлбэрээр хөгжиж байгаа бөгөөд эдгээрийг байгуулах, бүртгэх эрх зүйн зохицуулалт нь хуульчлагдсан байдаг. 55. Шашин сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулдаг ба төр шашин тус тусын хэрэгт үл оролцох зарчим, иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөөг баталгаажуулж, шашны урсгалууд орж ирэх нөхцөлийг хангасан болно. 56. Улс төрийн нам байгуулахад хуулийн дагуу 30 хоногийн дотор бүртгэнэ. Иргэний нийгмийн байгууллага дотроос улс төрийн нам, үйлдвэрчний эвлэл тусгай хуулийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. 248

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents