ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ баталсан. Энэ хууль батлагдсанаар нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, галт тэрэгний болон усан онгоцны зорчигчдын өрөө /купе/, хонгил, шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах, мөн зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим,нийтийн хоол, худалдаа, үзвэр, үйлчилгээ, баар, цэнгээний газар, аливаа байгууллага, аж ахуй нэгжийн албан байранд тусгайлан зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт утаат тамхи татахыг хориглосон болно. 43. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрх.Үндсэн хуульд “...хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн, хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан. 44. Монгол Улсад 2003 оноос хойш компани, нөхөрлөл, хоршоо, банкны тухай хууль тогтоомжоос гадна өмчлөх болон аж ахуй эрхлэхтэй холбоотой бусад харилцааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдэн. Төрийн өмчид байсан үйлдвэр, аж ахуйн газруудыг эрхийн тасалбараар хувьчлах, мал болон орон сууцыг төрөөс үнэгүй хувьчлах ажлыг амжилттай хийсэн. Нийслэлд 2003 -2010 онд 13 удаа гэр бүлийн зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тодотгож хэрэгжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 4623,9 га газрыг 84867 хүнд өмчлүүлсэн нь Нийслэлийн газар өмчлөлийн 10,15 хувь болж байна. 45. Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2013 онд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүрэм, бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай захирамжийг гаргасан. 46. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрх. Монгол Улсад хүн бүр чөлөөтэйгөөр ажил, хөдөлмөрөө сонгох, мэргэших, шударга, ая таатай хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах эрх зүйн орчин бүрдсэн. Сүүлийн жилүүдэд уул уурхай, санхүү, худалдааны салбарын өсөлт нь эдийн засгийн орчинд таатай нөлөө үзүүллээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэх хэрээр нэрлэсэн дундаж цалин өсч байгаа ч инфляцийн түвшингээс хамааран бодит цалингийн өсөлт харилцан адилгүй байна. 47. Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрх Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуульд 2011 онд өөрчлөлт оруулснаар дан ганц гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа бус, иргэний эрх зүйн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа иргэд, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт ажиллаж байгаа иргэдийг нийгмийн даатгалд заавал хамруулахаар болсон. 48. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг тогтвортой бус орлоготой хэсгийг тэтгэврийн тогтолцоонд хамруулах зорилгоор Суурь тэтгэврийн тухай, Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн төслийг боловсруулаад байна. 49. Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, хөнгөлөлт, амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг тодорхойлох үүрэг бүхий амьжиргааг дэмжих зөвлөл бүх сум, 247

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents