ЗУРГАДУГААР БҮЛЭГ мэргэжил олгох институтийн хамгийн чухал үүрэг бол багш нарыг бэлтгэх явдал юм. Одоогийн байдлаар мэргэшсэн багш нарыг бэлтгэдэг Улсын багшийн их сургууль, бага ангийн болон цэцэрлэгийн багш нарыг бэлтгэдэг багш нарын коллеж байна. Түүнчлэн багш нарын мэргэжил дээшлүүлэх институт ажиллаж байна. 79. Боловсролын тухай хуульд багш нарыг бэлтгэх болон дахин сургах тухай тусгай заалт үйлчилдэг. Хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаарх эцэг, эхийн үүрэг ролийн чухлыг анхаарч Монголын радио эцэг, эхчүүдэд зориулсан “Эцэг, эхийн боловсрол” зэрэг хэд хэдэн тусгай хөтөлбөрийг нэвтрүүлсэн ба мөн энэ сэдвээр олон нийтлэлүүд хэвлэл мэдээлэлд нийтэлсэн. 80. Конвенцийн энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд хүүхдийн нийгмийн амьдралд оролцох оролцооны чухлыг анхаарч тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эдгээр үйл ажиллагаануудыг ихэвчлэн жилийн эхэнд төлөвлөж, шаардлагатай санхүүгийн асуудлуудыг урьдчилан шийдвэрлэдэг. Энэ зорилтын хүрээнд ойролцоогоор 30-аад үйл ажиллагаа уламжлалт арга хэмжээ болоод байна. Эдгээрт жишээ нь хүүхдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог уралдаан, хурал, уулзалт ярилцлага орно. Түүнчлэн идэвхтэй оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшуулах тогтолцоо үйлчилдэг. Хүүхдийн сонин, радио телевиз нь хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх эрхийг хүндэтгэхэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг явуулж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд Хүүхдийн утас, Улаан шугам, Хүүхдийн үг зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан. Ийм төрлийн үйл ажиллагаанууд уламжлал болон хөгжсөн. 81. Хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь Монгол Улсын хууль тогтоомжид тодорхой тусгагдсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан. Эдгээр суурь эрхүүд хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хууль зүйн баталгаа юм. Үндсэн хуулийн энэ заалт Монгол Улсын бусад хууль тогтоомжид тусгалаа олсон. Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь салж байгаа тохиолдолд хүүхэд өөрийн хууль ёсны асран хамгаалагчийн талаар шүүхэд саналаа хэлэх эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл есөөс дээш насны хүүхдийн санал бодлыг харгалзан үзнэ гэсэн үг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэн ч хүүхдийг шүүхийн өмнө ганцааранг нь аваачин байцааж болохгүй бөгөөд хүүхэд өмгөөлөгч эсвэл хууль ёсны төлөөлөгчтэй хамт байлцах, шүүх хүүхэдтэй холбоотой хэргийг хаалттай явуулахаар заасан. 82. Нөлөөлж буй хүчин зүйлүүд болон бэрхшээлүүд. а. Зарчмын хувьд хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх таатай орчин бүрдсэн. Гэвч бидэнд гэр бүл дэх хүүхэд бүрийн нөхцөл байдлыг тодорхойлж, хүүхэд бүрт хүрч ажиллах зохистой арга дутагдаж байна; б. Гарч буй нөхцөл байдалд хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд туслах багш, эцэг, эхчүүдэд зориулсан сургалт одоо хүртэл байхгүй байна; в. Хүүхдийн асуудлаар мэргэшсэн хуульч, социологич эсвэл бусад мэргэшсэн хүмүүсийг сургах тогтолцоо байхгүй байна; г. Хүүхдийн асуудлыг зохицуулж буй ихэнх журмууд нь өөрчлөгдөж буй нөхцөл байдалд нийцэхгүй байна; д. Хүүхдийн үзэл бодлыг судлах, дүгнэх байгууллага байхгүй байна. 24

Select target paragraph3