ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Хоёр. Үндсэн хууль, улс төр, эрх зүйн бүтэц
16. 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар Монгол Улс нь парламентын бүгд
найрамдах улс мөн. Хууль тогтоох дээд байгууллага нь Улсын Их Хурал, гүйцэтгэх дээд
байгууллага нь Засгийн Газар, шүүхийн дээд байгууллага нь Дээд Шүүх болно.
17. Хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурал нь бүх нийтийн
сонгуулиар байгуулагддаг, нэг танхимтай, 76 гишүүнээс бүрддэг, хууль тогтоох онцгой
эрх мэдлийн байгууллага юм.Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн
эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар
гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын
хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.Улсын Их Хурлын
сонгуулийн журам, үйл ажиллагааг хуулиар тогтооно.
18. Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв
нэгдлийг илэрхийлэгч мөн. Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас
доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн дөрвөн
жилийн хугацаагаар сонгогдох бөгөөд хууль санаачлах, хуульд хориг тавих эрхтэй,
шүүгчдийг томилох, чөлөөлөх, Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулах эрх,
үүрэгтэй. Ерөнхийлөгчийг Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслээс нэр
дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог. Ерөнхийлөгч нь Монголын ард
түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн
намын харьяаллаас татгалздаг.
19. Засгийн Газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.Засгийн Газрын
бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, дараагийн шинэ
Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.Ерөнхий сайд Засгийн Газрыг удирдаж,
төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна. Засгийн Газар үйл
ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.
20. Засгийн Газар нь Ерөнхий сайд, гишүүд (сайд нар)-ээс бүрддэг ба ерөнхий
чиг үүргийн болон чиглэлийн яамд тухайн салбарын бодлого боловсруулах, ерөнхий
ба салбарын чиг үүргийг хариуцна. Засгийн Газрын гишүүн буюу сайдын эрхлэх ажлын
хүрээнд тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлагууд байна. Монгол Улсын Засгийн Газар
2008 -2012 онд 11 яам, тохируулах чиг үүргийн 9 агентлаг, хэрэгжүүлэх чиг үүргийн 32
агентлагтай байсан бол 2012 -2014 оны хооронд 16 яам, тохируулах 11, хэрэгжүүлэх 17
агентлагтай болгон өөрчлөн зохион байгуулжээ.
21. Шүүхийн дээд байгууллага нь Дээд Шүүх болно. Шүүх эрх мэдлийн хүрээнд
шүүхийн бүх шатны байгууллага, прокурорын байгууллага, тэрчлэн Үндсэн хуулийн цэц
багтан ажилладаг. Шүүхийн тухай хуулийн дагуу үндсэн тогтолцоо нь Улсын Дээд Шүүх /
хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу
сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрддэг. Улсын Дээд Шүүхээс бусад
шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэх хэрэг, маргааны
тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан
эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна. Шүүх
239
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents