ЗУРГАДУГААР БҮЛЭГ
75.0 байна. Хүн амын 67.2 хувь нь хот суурин газарт амьдарч, сүүлийн арван жилд
хөдөөгөөс хот суурин газарт шилжих хөдөлгөөн эрчимжиж, хотын хүн амын тоо эрс
нэмэгдэж байна. Хүний хөгжлийн индекс 0.787 байна.
9. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр 713.8 мянган өрх тоологдсон
нь 2000 оныхтой харьцуулахад 31.9 хувиар нэмэгдсэний дотор хотын өрх 61.9 хувиар өсч,
хөдөөгийн өрх 4.3 хувиар буурчээ. Монгол Улсын хүн амын 82.4 хувийг халх, 3.9 хувийг
казах, үлдсэн хувийг буриад, дөрвөд, дархад, тува, уйгур зэрэг үндэстэн ястнууд эзэлж
байна.
10. Монгол Улсын 15-аас дээш насны нийт хүн амын 61.4 хувь нь шашин шүтлэгтэй,
үлдсэн 38.6 хувь шашингүйчүүд байна. Шашин шүтлэгтэй хүн амын 86.2 хувь нь буддын
шашинтан, үлдсэн хувь нь ислам, христ, бөө мөргөлийн шүтлэгтэн байна. Буриадуудын
21.0 хувь, Дархадуудын 41.5 хувь, Тувачуудын 46.2 хувь, Хамниганчуудын 30.6 хувь,
Цаатангуудын 85.0 хувь бөө мөргөлийн шүтлэгтэй байна.
11. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт 2009 онд -1.3%
байсан бол 2010 оноос эерэг өсөлт бий болж эхэлсэн бөгөөд 2013 он гэхэд 11.7% болсон.
Нэг хүнд оногдох ДНБ 2009 онд тухайн оны үнээр 2449 төгрөг байсан бол 2013 онд
6052.7 төгрөг болсон байна.
Эдийн засгийн байдал
12. Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт амжилттай шилжиж, сүүлийн
10 жилийн дотор уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлснээр төсвийн орлого огцом
нэмэгдэж, 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч урьд өмнө байгаагүй дээд
амжилтаа тогтоолоо. Гэсэн хэдий ч инфляцийн түвшин хоёр оронтой тооноос буурахгүй
байна. 2014 оны эхний хагас жилд ДНБ өсөлт 5.3 хувь, ажилгүйдлийн түвшин 8.4 хувь,
инфляцийн түвшин 14.9 хувь байна.
13. 2011-2012 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд “Монгол Улс нь эдийн
засаг, нийгмийн хөгжлийн түвшний хувьд үйлдвэрлэлийн хүчин зүйлсэд тулгуурласан
хөгжлийн нэгдүгээр үе шатнаас бүтээмжид суурилсан хоёрдугаар шатанд шилжиж байгаа
улс” гэж тэмдэглэсэн ба Монгол Улс дунджаас доогуур орлоготой орнуудын ангилалд
багтан орсон.
14. Ядуурлын түвшин 2010 онд 38.7 хувь байсан бол 2012 онд 27.4 хувьд хүрч
буурсан. Ядуурлын түвшин 2012 оны байдлаар Улаанбаатар хотод 19.8 хувь, орон нутагт
39.8 хувь байгаагаас аймгийн төвд 30.4 хувь, сумын төвд 27.5 хувь байна. Ядуурлын
жини коеффициентийн улсын дундаж үзүүлэлт 0.34 хувь байна.
15. Өрх толгойлсон ганц бие хүний тоо 107.2 мянга болж, 2004 онтой харьцуулахад
22.9 мянгаар нэмэгдсэн. Үүнээс эмэгтэйчүүд толгойлсон өрх 76.2 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 18 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 39.9 мянга байгаа ба 8 ба
түүнээс дээш ам бүлтэй өрхийн 60 гаруй хувь нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй
байна.
238
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents