ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ хувийг эзлэх ба газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар нутаг 840 км² байна. Монгол Улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзэлхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол, 250 гаруй рашаантай бөгөөд газрын доорхи усны 139 орд байна. Монгол Улсын гол мөрнийг Хойд мөсөн далайн, Номхон далайн болон Төв Азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж гурав хуваана.Орхон бол Монголын хамгийн том гол юм (Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Хамгийн том нуур нь Увс (3350 км²), хамгийн гүнзгий нуур нь Хөвсгөл (262.4 м) юм. 5. Нийт нутгийн 41.3 хувийг говь цөл, хээрийн бүс, 10 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Монгол Улсад нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино. Эрдсийн түүхий эд, ашигт малтмал, түүний дотор алт, зэс, уран, чулуун нүүрсний баялаг нөөцтэй бөгөөд эдгээр баялгийн ордоороо олон улсын ач холбогдолтой. Түүх, соёл 6. Өнөөгийн Монгол Улсын нутагт одоогоос ойролцоогоор нэг сая жилийн өмнөөс хүн амьдарч байсан гэсэн судалгаа байдаг. МЭӨ IV зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байсан. Хүннү гүрэн нь хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Түрэгстан, зүүн зүгт Хянганы нуруу, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзэлж байжээ. Анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ой 2011 онд, Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 800 жилийн ой 2006 онд тохиосон. ХVII зууны эцсээр Манж чин гүрний эрхшээлд орсон ба 200-аад жилийн дараа үндэсний эрх чөлөөний тэмцлээр 1911 онд тусгаар улсаа зарласан ба улмаар 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан юм. 1940-өөд оноос тэр үеийн ЗХУ-ын дагуул улс болж, социалист хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд 40 гаруй жилийг туулсан. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн юм. Анхны ардчилсан сонгууль 1990 оны долдугаар сард явагдаж, ардчилсан төр тогтсон билээ. Шинэ Үндсэн Хуулиа 1992 онд баталж, 1993 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн анхны шууд сонгууль явагдсан. 7. Монголчууд бол эртний соёлт ард түмний нэг. Монгол хэл нь алтай язгуурын, баялаг үгийн сантай, боловсорсон хэл бөгөөд өдгөө бидний монголчууд 1000 жилийн түүхтэй монгол бичгээ кирилл үсэгтэй зэрэгцүүлэн хэрэглэж байна. Монгол бөх, морины уралдаан, нум сумын харваа, уртын дуу, хөөмий, бие биелгээ зэрэг нь Монголчуудын дэлхийн оюуны соёлын санд оруулсан үнэт хувь нэмэр юм. Хүн амын байдал 8. Монгол Улс 2. 9 сая хүн амтай, түүний 10 шахам хувийг ахмад настан, 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 37.5 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлж байна. Сүүлийн 44 жилд хүн амын тоо 2.6 дахин нэмэгдсэн ба өрхийн тоо 3 дахин өсчээ. Нийт хүн амын 51.3 хувь нь эмэгтэйчүүд, 48.7 хувь нь эрэгтэйчүүд, хүн амын дундаж өсөлт 1.4 хувь байна. Дундаж наслалт 2013 онд 69.1 жил, эрэгтэйчүүдийнх 65.4, эмэгтэйчүүдийнх 237

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents