ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ хүртэл) эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар заасан. Түүнчлэн хуулийн заалтууд төрөхийн өмнөх халамж болон хүүхэд өсөж бойжих таатай орчинтой холбоотой асуудлыг зохицуулж өгсөн. Уг хуулийн хүрээнд холбогдох яамд үүнтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулсан. Жишээ нь 6 сараас 1 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд холбогдох дүрэм, түүнчлэн төрөөс 3 болон 4 ихэр хүүхдийн хувьд тодорхой хариуцлага хүлээх дүрэм үйлчилж байна. 74. Боловсролын тогтолцоо нь дараах бүтцүүдэд хуваагддаг. 3-4 настай хүүхэд тэдгээрийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсрол олгох сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагддаг. Ерөнхий боловсролын сургууль бол сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн сургалтын тогтолцооны гол цөм юм. Бид сургалтын хөтөлбөр нь хүүхдэд иж бүрэн боловсрол, мэдлэг олгоход хангалтгүй гэж үзсэн. Иймээс хэд хэдэн байгууллагууд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх бодлого баримталж байна. Энэ бодлогын хүрээнд “Хүүхдийг гэр бүлийн хүрээнд хөгжүүлэх хөтөлбөр” болон “Өв уламжлал хөтөлбөр” зэрэг төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 75. Эдгээр эрхүүдийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээнүүд. а. Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн хамгааллыг хангалттай түвшинд хүрсэн тохиолдолд тогтвортой хадгалах арга хэмжээ авч, эдгээртэй холбоотой зардлыг төр хариуцаж байна; б. Их, дээд сургуулиудад хүүхэдтэй ажилладаг багш, эмч зэрэг боловсон хүчнийг бэлтгэж байна; в. Амьд явах, хөгжих эрхийг хангахад чиглэсэн үндэсний хөтөлбөр боловсруулж байна. 76. Учирч буй бэрхшээлүүд; а. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн нийгмийн хүчин чармайлтыг дайчлан ашиглах тогтсон удирдамж алга; б. Хүүхдийг хөгжүүлэх гэр бүлийн үүрэг хариуцлагыг орхигдуулж төр бүх хариуцлагыг хүлээх хуучин муу хандлага бат бөх оршсоор байна; в. Дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээл бол эдийн засгийн буюу санхүүгийн эх үүсвэрийн хомсдол байна. 77. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ; а. Ойрын хугацаанд хүүхдийн амьд явах болон хөгжих эрхийн талаар дээд түвшний үндэсний зөвлөлдөх хурлыг зохион байгуулах; б. Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний хууль батлах. Хүүхдийн хөгжлийг хангахад хувийн секторын оролцоог дээшлүүлэх эрчимтэй бодлого боловсруулах, Г. Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх 12 дугаар зүйл 78. Энэхүү эрхийн хэрэгжилтийг хангах үзэл баримтлал нь хүүхэдтэй ойр дотно ажилладаг багш нарын бэлтгэлтэй нягт холбогддог. Их сургуулиуд болон бусад дээд 23

Select target paragraph3