ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
санхүүжилтээр хэрэгжинэ гэсэн ерөнхий ойлголттой байна. Үүнтэй холбоотойгоор төслийн
эх үүсвэрийн зарцуулалт болон үл төвлөрлийн стратегид зарим өөрчлөлт, зохицуулалт
хийх шаардлагатай байна.
35. Хөтөлбөрт тусгагдсан олон зорилтууд санхүүгийн эх үүсвэр байхгүйн улмаас
хариуцан хэрэгжүүлэх эзэнгүй үлдэж байна. Жишээлбэл НҮБ-ын Хүүхдийн сангаас 1997
он хүртэл тодорхой төлөвлөсөн санхүүгийн эх үүсвэр байхгүйн улмаас эрүүл ахуйн болон
усны хангамжийн талаархи асуудлууд хөтөлбөрт тусгагдаагүй. Нөгөө талаар энэ нь уг
асуудлыг хариуцсан үндэсний байгууллагууд байхгүйтэй холбоотой.
36. Түүнчлэн ундны усны асуудал Монгол Улсын зүүн болон өмнөд хэсэгт
хурцадмал байна. Одоогийн байдлаар зүүн бүсийн зарим хэсэгт нэг хүнд өдөрт дунджаар
зөвхөн 8 литр ундны ус ноогдож байна. Харамсалтай нь усны чанар эрүүл ахуйн
шаардлага хангахгүй байна. Сүхбаатар аймагт ундны усыг 200 метрийн гүн худгаас авч
байна. Тэдэнд түүнээс гүн ухах багаж хэрэгсэл байхгүй байна.
37. Бохир ус хэрэглэснээс хүүхдүүдийн дунд төрөл бүрийн халдварт өвчин тархах
бодит аюул байгаа нь тодорхой байна. Гэвч энэ талаар судалгаанд түшиглэсэн шинжлэх
ухааны үнэлэлт, дүгнэлт байхгүй байна.
38. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан ҮАҮХ-т орон нутгийн Засаг дарга энэ
асуудлыг хариуцахаар заасан. Үүний дагуу бие даасан хөтөлбөр, төслүүд хийгдсэн.
Харамсалтай нь санхүүгийн болон техникийн эх үүсвэр хангалтгүйгээс амжилттай
хэрэгжих боломж хомс байна.
39. ҮАҮХ-ийг хэрэгжүүлэхэд дараах ажлуудыг хийх шаардлагатай байна.
а. ҮАҮХ-ийн хэрэгжилтийн гол бодлого нь орон нутгийн онцгой нөхцөл байдлыг
харгалзан тодорхой төсөл, хөтөлбөрөөр дамжуулж үл төвлөрөл дээр тулгуурлаж байна.
Энэ зорилгоор бүх аймгуудыг эдийн засгийн чадавхи болон хүүхдийн нөхцөл байдлыг
нь харгалзан бүсүүдэд хуваана. Бүс болгонд салбаруудын төлөөллийг оролцуулсан
зөвлөлдөх баг байна. Хөтөлбөрийг аймаг, орон нутаг болон үндэсний хэмжээнд
хэрэгжүүлэх мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор орон
нутгийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх эрчимтэй
үйл ажиллагааг зохион байгуулах.
б. 1994 оны 12 дугаар сарын 1-нээс өмнө ҮАҮХ-ийн хэрэгжилтийг аймаг, орон
нутгийн түвшинд шалгах хяналтыг зохистой бий болгож, бүх аймаг, хотуудаас цуглуулсан
мэдээллийн үндсэн дээр жил болгон түүний хэрэгжилтийг дүгнэх.
в. Сангийн яам болон Үндэсний хөгжлийн газартай хамтран улсын жилийн төсвөөс
ҮАҮХ-ийн хэрэгжилтийг хангах санхүүжилтийг гаргах талаар Засгийн газрын тогтоол
батлуулах
г. Салбар хоорондын ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, мөн хүүхдийн
ашиг сонирхлын төлөө нийтийн хүчин чадлыг дайчлах механизмыг бүрдүүлэх. Энэ
зорилгоор төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоо туслалцааг хангах
хүүхдийн хамгаалал, эрх ашгийг хариуцсан Үндэсний хороо байгуулах шаардлагатай
байна.
д. ҮАҮХ-ийн хэрэгжилтийг хангахад НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргаж буй эх
үүсвэрийг үр дүнтэй, ашигтай зарцуулахад онцгой анхаарал хандуулах. Энэ зорилгоор
15